solongonews
Амжилт өөд тэмүүлж буй таны нэн түрүүнд хийх ёстой дадал зуршлууд
2018-03-26 16:55
Амжилт өөд тэмүүлж буй таны нэн түрүүнд хийх ёстой дадал зуршлууд

Бидний бие махбод, сэтгэл санааг тэжээн тэтгэж байдаг зүйлс л таныг аз жаргалтай, өөртөө итгэлтэй нэгэн болгож чадахаас бус технологийн үсрэнгүй хөгжил, материаллаг эд зүйлс хэзээ ч биднийг бүрэн дүүрэн аз жаргалтай хүмүүн болгож чадахгүй билээ. Ийм учраас зорилгоо биелүүлэн, амар амгалан, аз жаргалтай амьдралд хүрэхэд тань туслах үүднээс био аргууд (bio hacks)-ыг өнөөдрийн дугаараараа та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. 

 1.Хүйтэн шүршүүрт орох

Хүний биеийн дулааны хэм буурснаар дархлааны систем сайжирч, биеийн арьс чангаран, эсүүдийн тоо нэмэгддэг сайн талтай. Анхандаа хүйтэн шүршүүрт орох нь хэцүү санагдах ч аажимдаа дасах болно. Ганц шүршүүрээр ч зогсохгүй мөстэй ваннд сууж, нимгэн хувцастай хүйтэнд 5-10 минут зогсч бие махбодоо чийрэгжүүлэх хэрэгтэй. 

2.Таван мэдрэхүй

Таны чихэнд сонсогдож буй бүхнийг анхааралтай чагна. Хөрш айлаас гарч буй чимээ, гудамжнаас сонсдож байгаа аялгуу зэргийг барьж ав. Дараа нь гүнзгий амьсгал аваад зөвхөн өөрийнхөө амьсгал дээр л төвлөр. Юуг ч битгий бод. 
Нүдээ анихад юу харагдаж байна вэ? Үүн дээрээ л төвлөр. 
Өвдөлт, дарамтыг төсөөлөөд нэг үз. Дараа нь агаар таны хамрын нүхээр хэрхэн орж уушгинд ямар замаар хүрч байгаа тухай л төвлөрөн бодоорой. 
Байнга идэж, уудаг ямар нэгэн зүйлийнхээ тухай бод. Кофе, дуртай хоол гээд юу ч байж болно. 
Одоо харин үнэрлэх мэдрэмжээ ашигла. Ямар нэгэн онцгой зүйл үнэртэж байна уу? 

3.Архи дарснаас хол байх

Архи биед муу гэдгийг хүмүүс мэддэг ч татгалздаггүй шүү дээ. Тэгвэл архинаас татгалзаж сурахын тулд та: 

Архи уухгүй байснаар бие махбодоо ахин хордуулахгүй болно гэдгийг сайтар ухамсарла. 
Дараа нь дотроо "Би өнөөдөр архи уухгүй. Ундаа, ус, цай л уух болно" гэж хатуу шийдэх ёстой.
Үдэшлэгт очлоо ч ундаа, ус л захиал. Бас маргааш өглөө эрт ажилтай гэдгээ санах хэрэгтэй.
Архи уудаггүй найзуудтай болох. 

4.Талархаж сурах

Байгаа бүхэндээ, бурхнаас өгсөн өнөөдөрт талархаж сурна гэдэг маш гайхалтай чанар шүү. 

Нүдээ аниад өөрт байгаа ямар зүйлсдээ талархаж явдгаа бодох хэрэгтэй. Үүнийг хийснээр та өөрийгөө ямар баян хүн бэ гэдгийг мэдрэх болно. 
Баярлаж талархсан сэтгэлээ хайртай дотнын хүмүүстэйгээ хуваалцаарай. 

5. "Ом" тарнийг унших

Гурван минутын турш "Ом" гэж давтан хэлээрэй. Энэ үед өөрийнхөө бодлуудыг зогсоох гэсний хэрэггүй. Харин тарниа л уншсаар байх хэрэгтэй. 3 минут болсны дараа амьсгалаа удаан гэгч нь авч, гарган, нүдээ алгуурхан нээгээрэй. 

6. Инээж баясах

Дархлааны систем сайжирч, аз жаргалын түвшин нэмэгдэх хамгийн гол эх үүсвэр бол баяр хөөр байдаг. Ийм учраас өөрийгөө сайн сайхнаар мэдрэхийг хүсвэл үргэлж инээж баясах шалтгааныг бий болгож байгаарай. 

7.Бясалгах

Одоо цаг дээрээ төвлөрч сурахад бясалгал гайхалтай үр дүнтэй арга болдог. Бясалгалыг тогтмол хийснээр таны стресс тайлагдаж, ой санамж, төвлөрөл сайжран, эерэг хандлага нэмэгдэж, амар амгаланд хүрэх болно. Таны анхаарлыг сарниулахгүй чимээ аниргүй газарт суугаад 5-10 минутын турш нүдээ анин бодол дээрээ төвлөрөөрэй. 

8.Эрч хүчтэй харагдах

Бидний эрүүл мэндийн байдал, сэтгэл санаа зэрэг нь бидний бие авч явах байдалд нөлөөлж байдаг ажээ. Өөртөө итгэлтэй байхад таны стрессийн түвшин буурч тестостероны хэмжээ ихэсдэг болохыг эрдэмтэд нэгэнт батлаад байгаа юм. Хэрэв та өөртөө төдийлөн итгэлтэй нэгэн биш бол зурагны дээд талын позуудыг үргэлж авч байхыг хичээгээрэй. 

9.Эдгээр үгсийг үргэлж санаж байх

"Би амгалан тайван, өөртөө итгэлтэй, аз жаргалтай, хүчтэй, ухаантай, нинжин сэтгэлтэй хүн" гэж өөрөө өөртөө өдөр бүр сануулж байх нь тун чухал байдаг. Мөн 
Би өнөөдөр чухам яг юуг сурч, ойлгож, мэдэж авав? Мөн өнөөдөр юу хийж бүтээв гэж өөрөөсөө орой унтахынхаа өмнө асууж заншаарай. 

10.Ном унших

Ном уншсанаар та өөрийнхөө мэдэрч чадахгүй асар олон зүйлийг мэдэрч, биеэрээ туулсан бол олон жилийг зарцуулах байсан тэр л зүйлийг нэгхэн хормын дотор ухаарч чадна. Хүн уншихын хэрээр ухааждаг юм. Ийм учраас ямар ч завгүй байсан өдөрт ядаж 10 минутыг ном уншихад зориулж сурах хэрэгтэй.. 

Найруулагч: .
Эх сурвалж : caak.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл