
Хаалтын ёслолд, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте: Энэ он буюу АСЕАН байгуулагдсан 50 жилийн ойд Филиппин АСЕАН-ы ээлжит дарга орон боллоо. АСЕАН дэлхийн хамгийн амжилттай бүс нутгийн байгууллагын нэг болтол хамт байсан АСЕАН-ы гишүүн орон, АСЕАН-ы яриа хэлцлийн түнш, олон улсын хамтын нийгэмлэгт Филиппин талархаж байна. Ирэх 50 жилд, АСЕАН хамтын цогцын бүтээн байгуулалт, АСЕАН-ы чухал байр суурь, харилцан саадгүй холбогдох бүтээн байгуулалт зэрэгт улам их хичээл зүтгэл гаргах шаардлагатай юм гэжээ.

Родриго Дутерте: Сингапур ирэх жилийн АСЕАН-ы ээлжит дарга орон болсон учир, түүний бэлгэдэл болсон модон алхыг Сингапурын ерөнхий сайд Лее Хсиен Лоонд дамжуулан өгөх болно гэжээ.

Лее Хсиен Лоон хэлсэн үгэндээ: Ирэх жил Сингапур АСЕАН-ы ээлжит дарга орон болох хугацаандаа, "уян хүчирхэг хийгээд шинэчлэл"-д анхаарлаа төвлрүүлж, АСЕАН тус бүс нутагт "өрсөлдөөнийг даван туулах, боломжийг угтан авах идэвхтэй хүчин, мөн гол хөдөлгөгч хүч байхыг баталгаажуулах болно" гэжээ.
