solongonews
Спортын наадмын хүрээн дэх хөнгөн атлетикийн тэмцээн болов
2018-08-25 21:29
Спортын наадмын хүрээн дэх хөнгөн атлетикийн тэмцээн болов.

ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Спортын наадмын хүрээн дэх хөнгөн атлетикийн тэмцээн 08-р сарын 20-ны өдөр Улаанцав хотын спортын талбайд нээлтээ хийсэн. Энэхүү тэмцээнийг анх удаа шөнө зохион байгуулсан нь спортын наадмын онцлох зүйл болж байв.

Хөнгөн атлетикийн тэмцээний Их сургуулийн төрлийн 800 метрийн шигшээ тэмцээн хурсан олны анхаарлын төвд хүрсэн юм. Өвөр Монголын Үндэстний их сургуульд сувилагчийн мэргэжлээр суралцаж буй оюутан Хүсэлт 1 минут 59 секундийн амжилтаар тэргүүлж, шинэ рекордыг тогтоосон байна.

Оюутан Хүсэлт хэлэхдээ:

- Өвөр Монголын Спортын наадам зохион байгуулагдаж эхэлснээс хойш анх удаагаа шөнө тэмцээн зохион байгуулж байна. Энэ нь нэг талаар олон улсын болон улсын зэрэглэлийн тэмцээнтэй илүү сайн уялдуулж байгаа, нөгөө талаар сэрүүн таатай цаг агаарыг ашиглан тамирчид идэвхтэй оролцоход тустай юм гэв.

14 дэх удаагийн Спортын наадмын хүрээн дэх хөнгөн атлетикийн тэмцээнд аймаг хотын төрөлд 132 бага төрөл, их дээд сургуулийн төрөлд 74 бага төрөлд өрсөлдөж, нийт 1600 гаруй тамирчин оролцжээ.

Энэ удаагийн тэмцээн нь өнгөрсөн спортын наадмуудын хөнгөн атлетикийн тэмцээнтэй харьцуулахад цар хүрээгээр хамгийн өргөн, хамгийн олон тамирчин оролцсон тэмцээн боллоо. Үүнээс гадна дижитал тоног төхөөрөмжийн ашиглалтын хувьд мөн хамгийн бүрэн бүтэн байсан нь энэ удаагийн тэмцээн шударга, эрх тэгш зохион байгуулагдах талыг бүрэн хангасан байна.

Зохиогч: Бэлгэсэн: Мэргэнбилэг
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл