solongonews
Дэлхийн эрүүл мэндийн 76 дугаар чуулган нээгдлээ
2023-05-22 09:42
Дэлхийн эрүүл мэндийн 76 дугаар чуулган нээгдлээ.

Дэлхийн эрүүл мэндийн 76 дугаар чуулган 21-нд Швейцарын Женев хотноо "ДЭМБ-ын 75 жил: хүний амь насыг аврах, бүх хүний эрүүл мэндийг дээшлүүлье" сэдвийн дор нээлтээ хийсэн юм.

Уг чуулганаар Дэлийн эрүүл мэндийн байгууллагын богино хугацааны болон урт хугацааны хөгжлийн талаар хэлэлцэн шийдвэрлэжээ.10 хоногийн чуулганы үеэр төлөөлөгчид дэлхийн эрүүл мэндийн онцгой байдлын архитектурт ДЭМБ-ын гүйцэтгэх гол үүргийг дүгнэж, өнгөрсөн жилийн хөгжил дэвшил, ололт амжилт, сорилтуудыг дүгнэх болно.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш чуулганы нээлтийн үеэр хэлсэн видео илтгэлдээ "75 жилийн өмнө ДЭМБ байгуулагдсанаас хойш хүний эрүүл мэнд асар их ахиц дэвшилд хүрсэн. Наслалт 50 гаруй хувиар нэмэгдэж, нялхсын эндэгдэл бараг 30 жилийн дотор 60 хувиар буурчээ. Гэвч үүний зэрэгцээ дайн, мөргөлдөөн, цаг уур зэрэг нь хүний эрүүл мэндэд сөөргөөр нөлөөлж, "СOVID-19" нь дэлхий нийтийн эрүүл мэндийн хөгжил дэвшлийг зогсоох хэмжээнд хүрсэн" гэв.

Мөн Гутерриш сүүлийн хэдэн арван жилийн турш олсон асар их ололт амжилт нь цаашид доройтол, Тогтвортой хөгжлийн зорилтуудад саад тотгор учруулах эрсдэлтэй байсан ч, хэрэв бүх дэлхийгээрээ хамтран ажиллавал энэхүү байдлыг сайжруулах боломжтой гэсэн байна. Тэрээр тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх ахиц дэвшлийг урагшлуулахын тулд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, бүх хүний эрүүл мэндийн хамгийн дээд хүрэх боломжтой стандартыг хангахад ДЭМБ-ыг дэмжихийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебреесус хэлсэн үгэндээ "ДЭМБ-ын өнгөрсөн 75 жилийн хугацаанд гаргасан томоохон амжилтуудыг дурссан. Тэрээр сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ДЭМБ-ын дэлхийн хүлээлт эрс нэмэгдсэн ч нөөц бололцоо нэмэгдсэнгүй,иймийн тулд мөнхүү хүнд, ээдрээтэй сорилттой тулгараад байна. Гэсэн хэдий ч ДЭМБ бүх хүний эрүүл мэндийн хамгийн дээд түвшинд хүргэх тал дээр үргэлжлэн хичээн ажиллана" гэжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн чуулган нь ДЭМБ-ын хамгийн өндөр шийдвэр гаргадаг байгууллага бөгөөд жил бүрийн 05-р сард Женевт хуралддаг. Чуулганы гол чиг үүрэг нь ДЭМБ-ын бодлогыг шийдэх, төсвийн саналыг хянах, батлах гэх мэт байдаг.

Зохиогч: ЧЭНЬ БИНЖЕ, ВАН ЧИБИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл