Хятад, Казахстаны киноны салбарын хамтын ажиллагаа, хоёр орны соёлын харилцааг нэмэгдүүлэх зорилттой "Казахстан дахь Хятадын киноны үзэсгэлэн-Шиньжяны кино долоо хоног" арга хэмжээ 6-р сарын 10-25-нд Казахстаны Алма-Ата хотод зохиогдож байна.
Хоёр долоо хоногийн хугацаанд Алма-Ата хотын 5 кино театрт Шиньжяны сэдвээр бүтээгдсэн 4 кино дэлгэцээр гарах юм. Сэдвээр баялаг, үндэстний өвөрмөц онцлогоор илүү эдгээр кино бүтээл шинэ эрин үе дэх Шиньжяны үндэстнүүдийн ард түмний ажилсаг хөдөлмөрч, эрч зоригтой, сайн сайхны төлөөх чин үнэнч тэмүүллийг тусган харуулжээ.
Үзэсгэлэнгийн арга хэмжээний хугацаанд Хятад, Казахстан хоёр тал кино зохион бүтээх семинар, ном бэлэглэх ёслол зэрэг арга хэмжээ зохионо. Кино зохион бүтээх семинар 6-р сарын 12-нд Алма-Ата хотод болох юм.
