solongonews
Хувийн хэвшлийн хүндрэлийг зохицуулж байна
2020-02-26 16:55
Хувийн хэвшлийн хүндрэлийг зохицуулж байна.

Хоёрдугаар сарын 25-нд хуралдсан төрийн зөвлөлийн байнгын хуралдаанаар нэмэгдсэн өртгийн татварын хөнгөлөлт, нийгмийн даатгалын төлбөр хураамжийг хөнгөлөх зэрэг таван төрлийн арга хэмжээ авч, хувийн хэвшлийнхний вирусийн хугацаанд үйлдвэрлэлээ сэргээхэд нь тусалж байна.

Нэмэгдсэн өртгийн татвар нь Хятадын хамгийн том татвар болно. Энэ удаагийн хурлаар хувийн хэвшлийн жижиг аж ахуйн нэгжүүдийн нэмэгдсэн өртгийн татварыг хөнгөлөхөөр тодорхой тогтоосон юм. Энэ бодлого өргөн цар хүрээг хамарч, Хүбэй муж хийгээд Хятадын хувийн хэвшил, жижиг дунд аж ахуйн нэгжийн дарамтыг ихээхэн хөнгөлөх болно. Хятадын НШУА-ын санхүү эдийн засгийн стратеги судлалын хүрээлэнгийн бодлого судлалын тасгийн дэд эрхлэгч Хэ Дайшин хэлэхдээ, нэмэгдсэн өртгийн татварын онцлогоос болж, аж ахуйн нэгжүүд ажлаа сэргээхэд л татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой, илүү олон аж ахуйн нэгж үүнээс болж татварын хөнгөлөлт эдлэх болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, эдгээр бодлогод хувийн хэвшлийн хүн хүчний өртөг, хөрөнгө мөнгөний өртөг, үйлдвэрлэл эрхлэх зэрэг олон талыг хамарч, бодлого төлөвлөлт нарийн оновчтой тул аж ахуйн нэгжүүдийн дарамтыг үнэхээрийн сайн хөнгөлж, хувийн хэвшил үйлдвэрлэлээ сэргээхэд нь дорвитой дэмжлэг үзүүлэх болно.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл