Хоёр улсын бага дунд сургуулийн хамтарсан урлагийн наадам боллоо
2016-07-26 11:42
Зарууд хошууны Монгол Үндэстний туршилтын бага сургууль болон Монгол Улсын Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 58 дугаар дунд сургуулийн сурагчдын хамтарсан урлагийн наадам боллоо.
Монгол Улсын Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 58 дугаар дунд сургуулийн сурагчид Өвөр Монголын Тунляо хотын Зарууд хошууны Монгол үндэстний туршилтын бага сургуульд хүрэлцэн ирж, хоёр сургуулийн сурагчдын соёл урлагийн солилцоог өрнүүлж, хамтарсан урлагийн наадам зохион байгуулсан байна.


Энэхүү үйл ажиллагаагаар дамжин сургууль хоорондын ойлголцол нягтрал гүнзгийрч, соёл урлагийн талын хамтын ажиллагаагаа ахиулж, цаашид харилцан суралцаж, хамтран хөгжиж дэвшихээр санал нэгдсэн байна.


Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх
