Энэ жилийн нэгдүгээр улиралд Хятад Европын хооронд 65 удаагийн тээвэрлэлт хийж, өнгөрсөн оны мөн үеэс 182 хувиар нэмэгджээ. Үүнд, хилээр гаргасан нь 37 удаа, хилээр оруулсан нь 28 удаа юм.
Нэгдүгээр улиралд Жөнжөүгээс 36 удаа вагон аялуулсан бол үүнээс хилээр гарсан нь 19 удаа бөгөөд гол төлөв компьютер, хүүхдийн тоглоом, машины сэлбэг хэрэглэл тээвэрлэсэн байна. Мөн хилээр орсон вагон 19 удаа байгаа бөгөөд гол төлөв олон үйлдэлт үйлдвэрийн роботын биет ба систем, бензин ба дизель хөдөлгүүрт авто машин, авто машины сэлбэг хэрэгсэл тээвэрлэжээ.
Чунчингаас 18 удаа вагон аялуулснаас хилээр гарсан нь 11 удаа бөгөөд хувцас, гутал, малгай, гэрэл тээвэрлэсэн байна. Мөн хилээр орсон вагон 9 удаад хүрч, машины тоног, цаасан хэрэглэл, дасгалжуулалтын хэрэглэл оруулжээ.
Тяньжиниас 8 удаа вагон аялуулснаас хилээр гарсан нь 4 удаа бөгөөд дизель хөдөлгүүрт авто машин, дугуй тээвэрлэн явжээ. Хилээр орсон вагон 4 удаад хүрч модон хэрэгсэл тээвэрлэжээ.
Чаншагаас 3 удаад хүрсэн бөгөөд бөс бараа, төмрөн хэрэглэл, цүнх, хайрцаг зэргийг тээвэрлэжээ.
Одоогоор Жөнжөү, Чунчин, Тяньжинь, Чанша зэрэг газар Европын байнгын вагоны тээвэрлэлт хийснээс Эрээн хотын Хятад-Европын вагоны тээвэрлэлтийн хурдтай нэмэгдэлд бат суурийг тавьжээ.
