Гансү мужийн Лүннаьхүй шяний уугуул, Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч Лян Чяньжюань 2013 онд Гуандүн мужаас нутаг буцан бизнес эрхлэх замаар замнажээ.

Тэрээр цахим худалдааны дэлгүүр нээж, орон нутгийнхаа онцгой бүтээгдэхүүнийг интернэтээр борлуулж, нутаг усныхаа ард иргэдийг ядуурлаас ангижруулах замд хөтөлсөн байна.
Лян Чяньжюань: - Цахим худалдаа миний амьдралыг өөрчилснөөр барахгүй нутгийн зон олны амьдралыг ч бодитой өөрчилсөн. Нутгийн онцгой бүтээгдэхүүнийг уулын газраас гадагшаа гаргана гэж байв.
Тэрээр мөн хөдөө тосгоны цахим худалдаачдад сургалт явуулж, ачаа тээврийн системийн байгуулалтыг илүү дэмжиж, хөдөө тосгоны цахим худалдааг хөгжүүлж, ард иргэдийг ядуурлаас ангижруулан баяжих замд хөтлөх хэрэгтэй гэжээ.
