solongonews
57.8 тэрбум ам.долларын өртөг бүхий худалдааны гэрээ байгуулав
2018-11-12 12:00
57.8 тэрбум ам.долларын өртөг бүхий худалдааны гэрээ байгуулав.

 Хятадын олон улсын импортын анхдугаар экспо 10-нд Шанхай хотноо амжилттай өндөрлөлөө. Хятадын албаны талын танилцуулснаар, тус экспод 172 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллага оролцож, гадаад дотоодын 400 гаруй мянган бизнесмен худалдааны тухай ярилцан, 57 тэрбум 830 сая ам.долларын өртөг бүхий худалдааны гэрээ хэлэлцээр байгуулсан байна.

Хятадын олон улсын импортын экспоны газрын дэд дарга Сүнь Чэнхай: Анхан шатны бүртгэлээр, экспоны үзэсгэлэн худалдаанд, дэлхийн болон Хятадын эх газрын шинээр бүтээсэн бүтээгдэхүүн, шинэ технологи, үйлчилгээний төрөл 570 гаруйд хүрчээ. Нэг жилээр тооцвол, экспоны үеэр нийт 57 тэрбум 830 сая ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулснаас Бүс ба зам дагуух орнууд 4 тэрбум 720 сая ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулжээ.  Сүнь Чэнхай: Олон улсын импортын хоёрдугаар экспог зохион явуулах бэлтгэл ажил ч эхэлсэн. Өнөөг хүртэл, 200 гаруй аж ахуйн нэгж Хятадын олон улсын импортын хоёрдугаар экспод оролцох гэрээнд гарын үсэг зурсан юм. Импортын хоёрдугаар экспо тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хэрэглээ, хоол хүнс, эрүүл мэнд, үйлчилгээ зэрэг таван гол салбарыг хамарна. Хоёрдугаар экспог ажиллуулах хугацаа нь анхдугаар удаатай адил. Эхний шатанд ирэх оны 11-р сарын 05-аас 10-нд хийхээр шийдээд байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл