Үр хөндөлтөөс өөрсдийгөө хамгаалцгаая
2015-12-28 18:21
Тиймээс хүсээгүй жирэмслэлттэй нүүр тулахаасаа өмнө жирэмслэлтээс хамгаалах өөрт тохирсон аргыг ашиглаж, өөрийгөө ч, үр удмаа ч хамгаалах нь чухал билээ. Анхнаасаа зөв аргаа сонгочихсон эмэгтэйд биеэ гэмтээх шалтгаан гарахгүй. Тиймээс бидний болоод үр удмын маань эрүүл мэнд бидний гарт байна.
Охид, эмэгтэйчүүд маань биеэ гамнаж, гэр бүл төлөвлөлтдөө анхаарал хандуулах нь ажил дээрээ амжилт гаргаж, хүссэнээрээ амьдрахаас дутахааргүй чухал зүйл юм. Хэзээ хүүхэдтэй болох, хүүхэдтэй боллоо гэхэд хэрхэн өсгөх гээд эмэгтэй хүний амьдралын хамгийн чухал хэсэг болсон зүйлээ эртнээс төлөвлөх хэрэгтэй. Дөнгөж гэр бүл болж буй хосууд, эсвэл дөнгөж үерхэж эхэлж буй залуус жирэмслэлтээс хамгаалах ямар арга хэрэглэхээ сайтар тооцож, эсвэл хэзээ хүүхэдтэй болохоо анхнаасаа сайн ярилцах хэрэгтэй юм.
Учир нь эмэгтэй хүний бие маш эмзэг. Жирэмслэснээ бид өөрсдөө ч мэдэж амжихаас өмнө бие мах бод маань хэдийнэ урт аяндаа бэлдэж эхэлсэн байдаг. Хөх сүү боловсруулах анхны үйл явцыг эхлүүлсэн байхад умай маань шинэхэн хүндээ зориулан цусан хангамжаар баяжиж байдаг. Тиймээс яг л энэ үед “хүсээгүй жирэмслэлт” нэрээр жирэмслэлтээ үр хөндөлтөөр шийдэхэд бие мах бод тэр чигтээ маш их цочролд орж, бидэнд мэдэгдэхгүйгээр хямардаг. Улмаар дараагийн удаа хүүхэд тээхэд ямар нэг бэрхшээл асуудал үүсэх, хүндрэл гарах зэрэг олон зовлон нэмэгдэнэ.
Тэгэхээр жирэмслэлт бүр маш их үнэ цэнээр бие мах бодид ордог, тэр нь бие мах бодийг хэчнээн их өөрчилдгийг бид гадна байдлаас нь л дүгнэдэг болохоор үр хөндөлт гэдэг хэчнээн аюултай гэдгийг анзаардаггүй.
Тиймээс хүсээгүй жирэмслэлттэй нүүр тулахаасаа өмнө жирэмслэлтээс хамгаалах өөрт тохирсон аргыг ашиглаж, өөрийгөө ч, үр удмаа ч хамгаалах нь чухал билээ. Анхнаасаа зөв аргаа сонгочихсон эмэгтэйд биеэ гэмтээх шалтгаан гарахгүй. Тиймээс бидний болоод үр удмын маань эрүүл мэнд бидний гарт байна.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
