solongonews
Дэлхийн байгалийн хийн хэрэглээ дөрвөн хувиар буурав
2020-06-12 20:41
2020 онд дэлхийн байгалийн хийн хэрэглээ дөрвөн хувиар буурсан байна.

Парис хотод төвтэй Олон улсын эрчим хүчний агентлаг:  

        Цар тахал болон энэ жилийн эхээр бөмбөрцгийн хойд хагаст дулаахан өвлийн нөлөөгөөр дэлхийн байгалийн хийн хэрэглээ 150 тэрбум шоо метрээр буюу дөрвөн хувиар буурав.  

 Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эрчим хүчний эрэлтэд урьд өмнө байгаагүй хүчтэй цохилт өгч, байгалийн хийн зах зээлийн эрэлт эрс буурсны дээр ойрын хэдэн жилд энэ салбарын өсөлтийн эрч буурах магадлалтай байна. Энэ нь цаашдын зах зээлийн хөгжилд удаан нөлөөлөх юм.

Олон улсын эрчим хүчний агентлаг 2025 оныг хүртэл дэлхийн байгалийн хийн хэрэгцээ жилд зөвхөн 1.5 хувиар өсөж одоогийн 1.8 хувиас доогуур байна гэж таамаглав.      

Хэдийгээр эрэлт сул байгаа боловч Европын байгалийн хийн импортын хэмжээ ирэх таван жилд 10 хувиас дээш өсөх болно.  

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл