
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 9-р сарын 12-нд Арлын Их Хурлын ордонд Японы Эдийн засгийн нэгдсэн холбооны дарга Хироаки Наканиши, Япон Хятадын Эдийн засгийн нийгэмлэгийн дарга Мунеока Шожи, Японы Худалдаа үйлдвэрийн холбооны дарга Акио Мимура нарын зэрэг тэргүүтэй Японы эдийн засгийн салбарын төлөөлөгчтэй уулзаж ярилцжээ. Японы 200 гаруй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагатай хүмүүс уулзалтад оролцжээ.
Ли Кэчян: Хятад улс өөрчлөлт нээлттэй бодлогыг эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, зах зээлд орох зөвшөөрлийг улмаар нээлттэй болгон, оюуны өмчийн эрхийг чанга хамгаалж, бизнес эрхлэлтийн орчинг сайжруулан, үүний улмаар Хятад улсыг гадаадын хөрөнгө оруулалтыг татах халуун цэг болгох болно. Хятад Япон бол бүгд дэлхийн эдийн засгийн гол цогц, ганц талт үзэл болон худалдааны ивээх үзлийг хамтаар эсэргүүцэх, олон талт үзэл болон чөлөөт худалдааг хамгаалж, дэлхийн эдийн засгийг улмаар сэргээн хөгжүүлэх үүрэг хариуцлагатай юм. Хятадын тал Японыг багтаасан олон талуудтай хамт Хятад, Япон, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны бүс болон “Бүс нутгийн эдийн засгийн бүх талын түншлэлийн харилцааны хэлэлцээр”-ийн ахицыг идэвхтэй ахиулахад бэлэн байгаа бөгөөд өөрийн бодит үйл ажиллагаагаар худалдаа болон хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгож, хялбарчилж, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахыг ахиулах болно гэжээ.
