solongonews
Хятад улс төрийн дууллын хуультай боллоо
2017-09-02 20:20
Хятад улс төрийн дууллын хуультай боллоо.

XII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 29-р хурлын 9 дүгээр сарын 1-ний өдөр санал хураалтаар "БНХАУ-ын төрийн дууллын хууль" баталлаа. Энэ хууль 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хүчинтэй болно. Төрийн дууллын хууль нь Төрийн далбааны хууль, Төрийн сүлдний хуультай нийлээд үндэсний хууль тогтоомжид багтсан нь үндсэн хуулийн төрийн бэлгэдэл, бэлэг тэмдэгтэй холбоотой заалтууд бодитоор хэрэгжих юм. 

"Журмын цэргийн марш” бол БНХАУ-ын төрийн дуулал гэж Хятадын үндсэн хуульд заасан байдаг. Төрийн дууллын хуульд: Төрийн дууллын нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, төрийн дууллыг дуулах, тоглох, ашиглахыг дүрэмлүүлэн, иргэдийн үндэсний үзэл, эх орноо гэсэн хайр итгэлийг нэмэгдүүлж, социалист үндэсний үнэт зүйлийг бий болгохын төлөө “Үндсэн хууль”-ийн дагуу энэ хуулийг баталж байна гэжээ. 
Хятад улс 1990 онд Төрийн далбааны хууль, 1991 онд Төрийн сүлдний хуулийг тус тус баталж байжээ. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл