1.Тогтсон хугацаатай амраах. Арваад өдрийн дотор нэг амралтын өдрийг сонгож, хүнсний ногоо жимсийг гол төлөв идэж, хэт цадталаа идэхгүй байх нь ходоод гэдсээ амрааж, гэдсээ цэвэрлэх сайн талтай.
2.Тогтсон цагт хооллоно
Хэчнээн ажил ихтэй байсан ч тогтсон хугацаатай хооллох хэрэгтэй. Хоолны дараа ажиллахгүй байхыг хичээж, зохих хөдөлгөөн хийж, 15 минут алхсан ч болно.
3. Унтахаас өмнө их идэж болохгүй
Шөнө орой их өлсвөл бага хэмжээний жимс идэх буюу нэг аяга сүү халааж ууж болно. Хэт их идэж ходоод гэдсэнд ачаалал өгч болохгүй.
4. Зөв хооллох
Загас, мах, өндөг, хүнсний ногоо, жимсийг тэнцвэртэй хэрэглэж шим тэжээлийг авч байх хэрэгтэй.
5. Шөнөжин суухгүй байх
Шөнөжин суухгүй байх, эрт унтаж эрт босох дадалтай болж, 23:00 цагаас өмнө хэвтэж амрах, бүдэг гэрэлд гар утас харахгүй байвал зохино.
6. Дасгал хөдөлгөөн хийнэ
Дасгал хөдөлгөөн хийх, хийхдээ өдөрт нэг цаг хэртэй хийнэ. Настай хүмүүс хөнгөн хөдөлгөөн сонговол зохино.
7. Ходоод гэдсээ хэт их “цэвэрлэж” болохгүй
Гадуур зарагдаж байгаа “туулгах бэлдмэл”-ийг урт хугацаагаар хэрэглэвэл гэдэсний салст бүрхэвчийг гэмтээнэ. Үүнээс гадна энгийн хэрэглэдэг өтгөн хаталтаас хамгаалах, гадагшлуулах эмийг урт хугацаагаар хэрэглэж болохгүй.
8. Бактери устгах эмийг дураараа хэрэглэж болохгүй
Бактери устгах эм нь өвчин үүсгэдэг бактерийг устгахаар барахгүй, гэдэсний ашигтай бактерийг ч устгадаг. Тиймээс гэдсэн дэх бактерийн хамгаалах тэнцвэрийг эвдэж, олон төрлийн өвчнийг нэмэгдүүлдэг байна.
