solongonews
НҮБ-ын ирэх оны тогтмол төсвийг батлав
2019-12-28 20:20
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган энэ сарын 27-ны өдөр нийт 3 тэрбум 74 сая ам.доллар бүхий НҮБ-ын 2020 оны тогтмол төсвийг баталсан байна.

        НҮБ 1974 оноос хойш хоёр жил тутмын төсөв гаргасаар ирсэн бол энэ удаад нэг жилийн төсвийг анх гаргаж байгаа юм. 2018-2019 оны хоёр жил тутмын тогтмол төсөв 5.4 тэрбум ам.доллар байсны дотор 2019 оны төсөв 2.8 тэрбум орчим ам.доллар байв.

НҮБ-ын тогтмол төсвийг байгууллагуудын хэвийн үйл ажиллагааны байнгын зардал болгодог бөгөөд энхийг сахиулах төсвийг тусгай гаргадаг. НҮБ мөн энхийг сахиулах төсөв боловсруулсан байна. Энхийг сахиулах төсвийн жилийг 07-р сарын 01-нээс эхлүүлэхээр болсон тул энхийг сахиулах төсвийг зуны улиралд батлахаар болсон байна.

Тогтмол төсвийн зардлын харьцааны хуваарилалтыг улс орнуудын төлбөр хийх чадварын зарчмын дагуу тогтоодог юм. Тогтмол төсөв болон энхийг сахиулах төсвийн хуваан төлөх харьцааг гурван жил тутамд нэг удаа зохицуулдаг аж.

 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл