
“БНХАУ-ын ном уншлагын танхим”-ын нээлтийн ёслол боллоо
Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү цуврал арга хэмжээний нэг болох “БНХАУ-ын ном уншлагын танхим”-ын нээлтийн ёслол 09-р сарын 04-ний өдөр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Төв номын санд боллоо.


Хятад, Монгол хоёр улс нь уул усаар залгалдсан сайн хөрш, сайн найз, сайн түншүүд билээ. “Бүс ба зам”-ын эдийн засаг, соёлын коридорын чухал орны хувьд сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд соёлын солилцоо улам бүр идэвхжиж буй энэ үед “БНХАУ-ын ном уншлагын танхим” байгуулсан нь соёлын солилцооны чухал гүүр болж, Монголын уншигчид Хятадын соёлын талд гүн гүнзгий мэдлэг олж авах, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр орны хүмүүнлэгийн солилцоог хамтран ахиулахад чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй билээ.

