solongonews
Импорт экспортын өсөлт эхний гурван улиралд сэргэж байна
2020-10-13 19:16
Импорт, экспортын өсөлт эхний гурван улиралд сэргэж байна.

Хятадын Гаалийн ерөнхий газрын 13-ны өдөр нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзэхэд, энэ оны эхний гурван улирлын байдлаар Хятадын бараа, бүтээгдэхүүний импорт, экспортын нийт дүн өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өсч, энэ онд анх удаа эерэг өсөлтөд эргэн оржээ.

Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл, Хятадын импорт экспортын худалдааны нийт хэмжээ эхний гурван улиралд 23.12 их наяд юань болж, өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссөн байна. Эдгээрийн дотор экспорт 12.71 их наяд юаньд хүрсэн нь 1.8 хувиар өссөн бол импорт 10.41 их наяд юань болж 0.6 хувиар буурчээ.

Улирлын дүнгээр 3-р улирлын Хятадын импорт, экспорт болон экспорт импортын нийт хэмжээ нь улирлын дээд амжилтыг тогтоов. Импорт экспортын нийт дүн 8.88 их наяд юань болж, 7 хувиар өсч, улирлын өсөлтийн хурд энэ онд анх удаа эерэг болж, экспорт 10.2 хувиар, импорт 4.3 хувиар өссөн байна.

Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Күйвэнь мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын импорт, экспорт "төсөөлж байснаас хамаагүй дээр" байна гэжээ.

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл