solongonews
Хүн амын өсөлтөө урт хугацаанд тэнцвэртэй байлгах нь зөв сонголт
2021-07-27 09:32
Хятад улс саяхан “Төрөлтийн бодлогыг төгөлдөржүүлж, хүн амын урт хугацааны тэнцвэртэй байдлыг дэмжих тогтоол” гаргаж, хосууд гурван хүүхэд төрөхийг зөвшөөрөх бөгөөд авч хэрэгжүүлэх иж бүрэн дэмжих бодлогуудаа тодорхойлжээ.

   Төрөлтийн түвшинг тохиромжтой хэмжээнд, хүн амын өсөлтийг урт хугацаанд тэнцвэртэй байлгах Хятад улсын бодлогыг хэрхэн ойлгох талаар Хятад улсын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгийн байнгын орлогч дарга Ван Пэй-Ань санал бодлоо хуваалцлаа.

Уг тогтоолыг баталснаар түүхийн шинэ цаг эринд Хятад улс хүн амын урт хугацааны тэнцвэртэй хөгжлийг дэмжих ерөнхий зорилтыг тодорхойлсон юм. Тухайлбал: Төрөлтийн зохимжтой түвшинг батлан, хүний бүх талын хөгжил, гэр бүлийн эе найртай аз жаргалтай аж амьдралыг дэмжих явдал юм. Төрөлтийн бодлого болон иж бүрэн дэмжих бодлогуудыг уялдуулан, төрөлтийг дэмжих бодлогын тогтолцоог бүрдүүлж, төрөлтөд нөлөөлж буй  бодитой бэрхшээлийг шийдвэрлэж өгөхийг онцоллоо гэж Вань Пэй-Ань үзэж байна.

Хүн амын урт хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих нь гурван талын агуулгатай юм:

Нэгдүгээрт, хүн амыг тэнцвэртэй байлгах асуудал. “Хүн амын тоо, хүмүүжил боловсрол, бүтэц, тархалтын харилцааны асуудал, одоохондоо ялангуяа хүн амын цар хэмжээ болон бүтцийн харилцааг сайтар зохицуулах ёстой”. Хүн амын цар хэмжээ нь хоёр талтай байдаг. 1.4 тэрбум хүн амтай Хятад улсын хувьд дэлхийн хамгийн том, хамгийн их далд хүчин бүхий том зах зээлтэй хэдий ч эдийн засгийн хөгжил, олон нийтийн үйлчилгээ, байгалийн баялаг, экологийн орчин зэрэг талд асар их ачаалал болж байдаг хэмээн Ван Пэй-Ань ярьж байлаа.
“Хүн амын тоо хэтрэх нь сайн биш боловч хэдий цөөн бол төдий сайн гэсэн үг биш” , хэрэв хүн ам огцом цөөрвөл залуучууд ховордож, хүн амын хөгшрөлийн асуудал илэрч, эдийн засаг нийгмийн хөгжлийн амьжиргааны хүчинд сөргөөр нөлөөлөн, эдийн засаг нийгмийн дараасыг нэмэгдүүлэх болно. Ийм учраас төрөлтийн түвшин доогуур байгаа нөхцөл байдалд хүн амын цар хэмжээ болон бүтцийн харилцааг сайтар зохицуулах нь туйлын чухал юм.

 Хоёрдугаарт, хүн ам болон эдийн засаг нийгмийн хөгжлийн түвшин харилцан тохиромжтой байх хэрэгтэй. Ван Пэй-Ань хэлэхдээ, Хятад улсын одоогийн эдийн засаг нийгмийн хөгжлийн нөхцөл байдал нь хүн амын түвшинтэйгээр ерөнхийдөө тэнцвэртэй байгаа боловч хот хөдөө, бүс нутаг хоорондын хүн амын хөгжил нь маш тэнцэргүй байгаа юм. Гэхдээ ирэх 30-50 жилийн хугацаанд хөдөлмөр хүчний нөөц ерөнхийдөө мөн нэлээд хангалттай, хүний нөөцийн суурь мөн бат бөх байх болно гэжээ.

Түүний үзэж буйгаар, олон улсын журмын дагуу 15-64 хүртэлх хөдөлмөрлөх насны хүн ам Хятад улсад өдгөө 990 сая байгаа бөгөөд 2030 онд 950 сая, 2050 онд 820 сая болох төлөвтэй. Хятад улсын хөдөлмөр хүчний ерөнхий тоо нь цөөнгүй боловч хир боловсролын түвшин нь өндөр биш, дэвшилтэт технологи эзэмшсэн боловсон хүчин хүрэлцэхгүй, хөдөлмөр хүчний ерөнхий хэмжээ нь эрэлт хэрэгцээнээс илүү атлаа бүтцийн хувьд дутагдалтай байдал оршиж байна. Хүн амын хир боловсролын түвшин нь үйлдвэрлэлийн бүтцийн тохируулалтын эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй, шинэ материал зэрэг стратегийн шинээр хөгжиж буй үйлдвэрлэлд боловсон хүчин дутагдаж байна.
Ван Пэй-Ань хэлэхдээ, Хосууд гурван хүүхэд төрөхийг дэмжих бодлогууд нь хүн амын насны бүтцийг сайжруулахад тустай дээрээ одоогийн хүн ам ихтэй суурин дээр шинэчлэлтийг гүнзгийрүүлэх замаар хүн амын тооноос чанарын ерөнхий давуу талтай болгох боломжтой юм гэжээ.
Гуравдугаарт, хүн ам нь нөөцийн орчны хөгжилтэй уялдаатай байх ёстой. Статистик тоо баримтаас үзвэл, Хятад улсын хүн нэг бүрийн дундаж тариалангийн газар нь дэлхийн дундаж хэмжээний 40%-ийг эзэлж, усны нөөцийн хүн нэг бүрийн дундаж хэмжээ нь дэлхийн дундаж түвшний 25 хувь орчмыг л эзэлж байна. Газрын тос, байгалийн хий зэргийн хүн нэг бүрийн дундамж хэмжээ нь дэлхийн дундаж түвшний 7.8%、24.17%-г эзэлж байдаг.
Хүн байгалийг эвсэг зохицонгуй байлгах нь маш хүнд үүрэг, хүн ам болон нөөцийн орчинг уялдаатай байлгах нь өнө мөнхийн сэдэв юм гэж Ван Пэй-Ань ярьж байлаа.

Тэрээр хэлэхдээ, тохиромжтой төрөлтийн түвшинг хадгалах нь Хятад улс хүн ам болон нөөцийн орчинг уялдаатай байлгах зорилгоор гаргасан шинжлэх ухаанч зөв шийдвэр юм. Төрөлтийн түвшинг тохиромжтой байлгах нь эдийн засаг нийгмийн хөгжлийн байдал, нөөцийн орчны ачааллын чадавх болон ард түмний аз жаргалтай аж төрөх мөрөөдлийг биелүүлэх зэргийг ерөнхийлөн зохицуулах явдал юм. Үүнээс тэнцвэржүүлэх боломжийн цэгийг нь олж, хүн амын цар хэмжээг тохиромжтой хэмжээнд байлгах бөгөөд хүн амын бүтцэд огцом өөрчлөлт гаргахаас зайлсхийн, хүн амын бүтцийг боломжийн хэмжээнд байлгахын төлөө ажиллах ёстой гэжээ. 

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл