Хятадын уламжлалт хаврын баяр, Монголын цагаан сарын баярыг тохиолдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас удирдан, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл Мэдээллийн Алба, Гадаад харилцааны албаас санаачлан, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвөөс дэмжин зохион байгуулж буй "Билигт жилийн туулай өлзий орших сар шинээ угтнам" 2023 оны Хятад, Монголын сар шинийн соёлын солилцооны цуврал арга хэмжээ 01-р сарын 19-ний өдөр эхэллээ. Энэ удаагийн арга хэмжээ нь онлайн хэлбэрээр болж, театрын үзүүлбэр, шилдэг кино, телевизийн жүжиг ба богино хэмжээний видео үзэсгэлэн зэрэг дөрвөн төрлийн агуулгатай 15 үйл ажиллагаа хоёрдугаар сарыг дуустал буюу 40 хоног үргэлжлэх болно.
Театрын үзүүлбэр нь баяр баясгалантай тайван амгалан баярын уур амьсгалыг бий болгоно. 2023 оны хаврын баярын үдшийн тоглолт, "Фэн Ягийн магтаал" ардын хөгжмийн томоохон концерт болон бусад театрчилсан тоглолтууд нь дуу, бүжиг, ардын урлагийн хөтөлбөрийг гол тулгуур болгон сар шинийг угтсан сэдвийн дор зохион байгуулагдаж, Хятадын уламжлалт хөгжмийн зэмсэг болох лимбэ, ятга, суона зэргээр баярын болон тайван аялгууг эгшиглүүлж, Хятад, Монголын ард түмэнд баяр баясгалантай тайван амгалан наадмын уур амьсгалыг бүрдүүлж өгнө.
Кино, телевизийн жүжиг нь хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлнэ. Монголын үзэгчдийн танил болсон "Уул далайн хайр" олон ангит киног Улаанбаатар (UBS) телевизээр дахин үзэгчдэд хүргэж, "Сайн уу Хятад улс" баримтат кино нь Монгол Улсын олон нийтийн өргөн нэвтрүүлгийн станц болон ТВ5 телевизээр цацагдан, "Хэбэйтэй учирсан нь", "Их голын хойд Янь Жаогийн соёл" зэрэг онлайн соёл, аялал жуулчлалын уран сайхны кинонууд Хятадын уламжлалт зан заншил, байгалийн үзэмж, соёлын зан заншил, хүмүүсийн өдөр тутмын амьдралыг Монголын ард түмэн танин мэдэх цонх болно.
Богино хэмжээний видео нэвтрүүлэг нь хоёр орны ард түмэнд сар шинийн ерөөл дэвшүүлэв. "Соёлын үнэр амттай сар шинэ”, “ Урлагаа хадгалан үлдээх”, “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нартай учирсан нь”, “Гэр бүлийн үнэр амт” зэрэг богино хэмжээний видео бичлэгүүд, баяр бялхсан гудамжны зураглал болон биет бус соёлын ур чадварыг харуулсан цаасан хайчилбар, дэнлүү, баримал болон өвөрмөц онцлогтой амтат хоол нь Хятад, Монголын ард түмэнд аз жаргал, эв найрамдал, элбэг хураалт, итгэл найдварын сайн сайхныг хүсэн ерөөж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ.
Интернэт хэрэглэгчдэд сайн ойлгуулах, холбогдох үйл ажиллагаанд оролцуулахын тулд санаачлагч байгууллагаас ubn.mn, tsahiur.mn, nuuts.mn, shumm.mn, dobu.mn, updown.mn, ublife.mn, tatar.mn, hardnews.mn зэрэг есөн веб сайт болон тэдгээрийн фейсбүүктэй хамтран арга хэмжээний агуулгыг мэдээлэх болно. Үүний зэрэгцээ Хятадын төв радио, телевиз (mongol.cri.cn), Синьхуанет (news.cn), Солонгол мэдээллийн төв (solongonews.mn), Улаанбаатар дахь Хятадын соёлын төв (ccchinaweb- ub.org) зэргээс тусгай сэдэв гаргаж мэдээлнэ.
