1957 оны 02-р сард Мао Зэдүн “Ардын дотоодын зөрчлийг зөв шийдвэрлэх тухай асуудал” сэдэвт яриа тавьж, Социалист нийгмийн хоёр төрлийн адил бус чанартай зөрчлийг эрхбиш зөв ялгаж, ардын дотоодын зөрчлийг зөв шийдвэрлэхийг улс төрийн гол сэдэв болгох хэрэгтэй гэж дурдсан байна.
04-р сарын 27-ний өдөр ХКН-ын төв хорооноос “Суртал цэгцлэх хөдөлгөөний тухай заавар”-ыг нийтэлж, ардын дотоодын зөрчлийг зөв шийдвэрлэхээр гол сэдэв болгож, биет үзлийг эсэргүүцэх, суртал цэгцлэх хөдөлгөөн явуулахаар тогтов. 05-р сарын дунджаар Мао Зэдүн “Учир явдал яг хувиралт гарч бий” нэртэй зохиолоо бичиж, ХКН-ын төв хорооны жолоодох үзэл санаанд хувиралт гарч эхэлснийг харуулав. Бүх улсын хүрээнд “Догшин шуурга” хэлбэрийн баруунтныг эсэргүүцэх тэмцэл эхэлж, 1958 оны зуны улиралд дууссан байна.
