solongonews
Хайртай гэдгээ хэлээрэй
2015-01-05 11:50
Хайртай гэдгээ хэлээрэй

Уйтай намрын сүүлчийн хүйтэн шамаргад

Унах сүүлчийн ганц навч шиг гуниг дэрлэн

Өчиж зүрхлээгүй ганцхан үгийг тань хүлээн

Үхэлтэй шатар тоглон шаглуулж баймааргүй байна

 

Чи минь дугуй л хайртай гэдгээ хэл

Нэг л өглөө сэрэхэд цас орчихсон байдаг шиг

Шинэхэн цастай зуузай холбонхон, бас уралданхан хэл

Шимсэн чихэр шиг хайрандаа нялхарч байгаад хэл

 

Хөвөрдчихсөн уруул шиг таг дугуй битгий яв

Гүлэм шиг нухчигддаг амьдралын эл халыг

Тэн цацуу хуваалцана хэмээн эрхлэнхэн хэл

Хүрэн зүрхийг минь булгиулж хэл, уярааж хэл

 

Цэцэг улирлын өнгөнд шаналж

Гундчихаас чинь өмнө

Хайртай гэдгээ хэлээрэй

Үе тэнгийн бандиудын

Нүдийг нь бүлтийлгэж атаархтлаа

Хайртай гэдгээ хэлээрэй

 

Шинэ татсан дээлийн минь торгонд

Өнгө нэмэрлэн хайртай гэдэг үг чинь

Үнгэн харанхуйд зул шиг бадамлан

Эрийн жавхаа гялалзууланхан, галгиуланхан явна

 

 

 

Зохиогч: Б.Энхзаяа
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : holvoo.net.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл