Бээжин хотын хиймэл оюун ухаантай холбоотой аж ахуйн нэгжийн тоо 1000 гаруйд хүрсэн бөгөөд энэ нь Хятадын эх газрын хиймэл оюун ухааны аж ахуйн нэгжийн 26.5 хувийг эзэлж байна. Baidu, Xiaomi, Jingdong зэрэг дээд технологийн аж ахуйн нэгжүүд Бээжинд төвлөрснөөр хиймэл оюун ухааны чадварлаг боловсон хүчний тоо эх газрын 60 хувийг эзэлж байна.
Энэ сарын 22-нд Бээжин хотын Шинжлэх ухаан, технологийн хорооны орлогч дарга Ян Рэньчуан “Бээжин хот БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх нь” сэдэвт хэвлэлийн бага хуралд энэ мэдээллийг тодруулжээ.
Ян Рэньчуан:
- Хиймэл оюун ухаан бол Бээжин хотын эрчимтэй хөгжүүлж буй дээд технологийн салбарын нэг бөгөөд энэ оны эхний хагаст Бээжингийн хиймэл оюун ухааны аж үйлдвэрийн хэмжээ 85 тэрбум юаньд хүрсэн гэж хэлэв.
Чинхуа их сургуулийн Аминер Aminer системд Бээжин хот дэлхийн хиймэл оюун ухааны чадварлаг боловсон хүчинтэй хотуудын дунд чансаагаараа тавдугаарт жагссан болохыг харуулсан байна.
