solongonews
Наранд түлэгдэж шархалбал даруйхан арга хэмжээ авах хэрэгтэй
2018-07-03 15:49
Наранд түлэгдэж шархалбал даруйхан арга хэмжээ аваарай.

1. Наранд яваад арьс улайвал даруйхан нарнаас хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй. Хамгаалахгүй үргэлжлүүлэн наранд явбал илүү хүндэрдэг. Наранд түлэгдэлтийн идэвх 4-6 цаг үргэлжилдэг болохоор хэр хурдан арга хэмжээ авна төдий эрт засал авдаг аж.

2. Хүйтэн усаар шавшиж чийгээс хамгаалах тос түрхэж болно. Мөс хэрэглэж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Алчуураа хөлдөөгчид хийж хүйтэн болсны дараа түлэгдсэн хэсэгтээ жин тавьж болно. Дахин дахин чийгийг хамгаалах тос түрхвэл арьс хуурахыг багасгаж болдог. Витамин C, E  элбэг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэвэл зохино.

3. Хүнд ноцтой түлэгдвэл биеийн ус тэнцвэргүй болж алдагддаг. Ус илүү нөхвөл зохино. Хүүхэд ялангуяа анхаарах хэрэгтэй. Наранд түлэгдсэн хэсэг нь биеийн 20% (хүүхдийн бүхэл нурууны хэсэгтэй бараг тэнцэнэ)-ийг давсан байдалд эмнэлэгт хандвал зохино.

4. Наранд түлэгдсэн арьс эмзэг болдог. Тиймээс усанд орохдоо шарагдсан хэсгээ хэт ширүүн үрэхгүй байхыг хичээж, үрэвсэл үүсэхээс сэргийлэх хэрэгтэй.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Өвөр монголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл