Хуралд Улаанбаатар их сургуулд “Монгол уран бичлэг”-ийн магистр бэлтгэх болсон тухай зарлаж, магистрант бэлтгэх тогтоол, удирдагч багш урих тогтоолыг тус тус нийтэлсэн байна.

Өвөр Монголын Монгол уран бичлэгийн урлагийн тусгай боловсролын дээд сургуулийн захирал Б.Оргил:
- Манай улсын Боловсролын яамнаас монгол уран бичлэгийг бага сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн бага, дундын гуравдугаар анги хүртэлх заавал сурах хичээл болгосон бөгөөд монгол уран бичлэгийг зэрэглэл тогтоож, шилдгийг шалгаруулах болсны хамт монгол уран бичлэгийн мэргэжлээр цол хамгаалдаг болоод нэгэнтээ олон жил болж байна. Энэ удаагийн үйл ажиллага нь монгол уран бичлэгийн түүхэнд гарч байгаагүй өргөн их ач холбогдолтой, уран бичлэгийн түүхийн шинэ хуудсыг нээсэн үйл явдал боллоо гэж ярьлаа.
