solongonews
Ван И Сергей Лавровтой уулзав
2024-07-26 15:13
Ван И Сергей Лавровтой уулзав

 07-р сарын 25-нд Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Вьентьянд Оросын ГХ-гийн сайд Сергей Лавровтой уулзав.

 Ван И хэлэхдээ, Хятад Оросын харилцаа төлөвшсөн, тогтвортой, уян хатан, бие даасан чанартай байдаг, улс төрийн итгэлцэл бат бөх, тогтвортой байж, стратегийн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөн ирээдүйтэй, иргэдийн харилцаа холбоо эрч хүчээр дүүрэн байж, олон улсын хамтын ажиллагаа баялаг үр өгөөжтэй байна. Олон улсын эмх замбараагүй байдал болон гадны оролцоо, эсэргүүцэлтэй тулгарсан нөхцөлд, Хятад улс Оростой хамт байж, мөнхийн сайн хөрш, найрсаг харилцаатай байх эрхэм зорилгоо хэзээд баримталж, бие биенээ харилцан тууштай дэмжиж, язгуур эрх ашгаа харилцан хамгаалж, бие биенийхээ хөгжил дэвшил, сэргэн мандалтын төлөө хэзээд хамтдаа зүтгэгч, сайн түнш байх ёстой гэжээ.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл