solongonews
Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ
2020-05-28 09:20
Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ.

  Хятадын уулчдын баг 05 дугаар сарын 27-ны  өдөр дэлхийн дээвэр Эверестийн /Жомолунгма/ оргилд гарлаа. Тэд уулын өндрийг дахин хэмжих тусгай тоног төхөөрөмж суурилуулах юм байна.

Уулчид 8300 метрийн өндөрт байрлах сүүлчийн баазыг шөнийн 02:00 цагийн орчимд орхиж, авиралтаа эхлүүлсэн байна. Эхлээд тэд зургаан цагийн дотор оргилд гарахаар төлөвлөж байсан боловч цаг агаарын таагүй байдлын улмаас орон нутгийн цагаар 11:00 цаг гэхэд оргилд хүрч чадсан байна.

Синьхуа агентлагийн  мэдээлснээр найман хүн оргил руу шууд авирсан байна. Тэд Эверестийн оргилд геодезийн тусгай тоног төхөөрөмж, мөн GNSS антен суурилуулна. Хятадын мэргэжилтнүүд сүүлийн 45 жилийн хугацаанд анх удаа Эверестэд ийм ажил хийж байгааг онцолжээ. 

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл