solongonews
2022 онд программ хангамжийн бизнесийн орлого 10 триллион юаньд хүрчээ
2023-02-02 10:37
2022 онд программ хангамжийн бизнесийн орлого 10 триллион юаньд хүрчээ.

Сурвалжлагч Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас 02-р сарын 01-өдөр мэдээлснээр өргөн хэрэглээний нөхцөл байдал, зах зээлийн асар их эрэлтийг хүчтэй дэмжсэний ачаар 2022 онд Хятадын программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбар (цаашид программ хангамжийн салбар гэж нэрлэгдэх) тогтвортой, сайн ажиллаж, программ хангамжийн бизнесийн орлого 10 триллион юаньд хүрч, ашиг орлого тогтвортой хэвээр байж, программ хангамжийн бизнесийн экспорт өсөлтийг хадгалсан юм.

Программ хангамжийн орлого хоёр цифрээр өсөж, ашиг орлого тогтвортой хэвээр байлаа. 2022 онд Хятадын программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбарт тогтоосон хэмжээнээс дээш 35 мянга гаруй аж ахуйн нэгж бий болсон мөртөө программ хангамжийн бизнесийн орлого 10812.6 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.2 хувиар өссөн юм. Программ хангамжийн салбарын бүтэн жилийн нийт ашиг 1264.8 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.7 хувиар өсөж, гол бизнесийн ашгийн хэмжээ 9.1 хувьтай байна.

Мэдээллийн технологийн үйлчилгээний орлого маш хурдацтай өсөж, бизнесийн шинэ хэлбэрийн өсөлт нь сэтгэл хангалуун байна. 2022 онд мэдээллийн технологийн үйлчилгээний орлого 7012.8 тэрбум юань байж энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 11.7 хувиар өсөж, нийт аж ахуйн нэгжийн нийт түвшнээс 0.5 хувиар өндөр байж, энэ нь аж ахуйн нэгжийн орлогын 64.9 хувийг эзэлж байна. Тэдгээрийн дотор үүлэн үйлчилгээ, том дата үйлчилгээ нийт орлого 1042.7 тэрбум юань хүрч өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар өссөн мөртөө мэдээллийн технологийн үйлчилгээний орлогын 14.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Аж үйлдвэрийн программ хангамжийн бүтээгдэхүүний орлогын өсөлт эрчимжсэн бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн салбарын дижитал өөрчлөлт, шинэчлэлтийг хүчтэй дэмждэг. 2022 онд Хятадын аж үйлдвэрийн программ хангамжийн бүтээгдэхүүн 240.7 тэрбум юанийн орлогод хүрч, энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 14.3 хувиар өсөж, аж үйлдвэрийн нийт түвшнээс 3.1 хувиар илүү өссөн үзүүлэлт юм.

Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны хариуцсан холбогдох хүн хэлэхдээ, "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятад улс цаашид хөгжлийн орчин, багаж хэрэгсэл зэрэг аж үйлдвэрийн гинжин хэлхээний дээд зэргийн үндсэн программ хангамжийн хүчин чадлыг бэхжүүлж, аж үйлдвэрийн программ хангамж, хэрэглээний программ хангамж, платформын программ хангамж, угсарсан программ хангамж зэрэг аж үйлдвэрийн гинжин хэлхээний дунд урсгалын программ хангамжийн түвшинг сайжруулж, аж үйлдвэрийн гинжин хэлхээний доод урсгалд мэдээллийн технологийн үйлчилгээний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлж, Хятадыг дижитал эдийн засгийн орноос дижитал эдийн засгийн гүрэн рүү шилжихэд дэмжлэг үзүүлнэ гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл