solongonews
Гадаадынхан ХКН-ын дотоод удирдлагын ажилд анхаарал хандуулж байна
2017-10-23 23:23
Сүүлийн 5 жилд ХКН бэрхшээл ихтэй нөхцөл байдалд урагшлан зүтгэж, Хятад улсыг удирдан нээлттэй байх бүх талын амжилтад хүргэж чадсан бөгөөд үндсэн өөрчлөлтийг өрнүүлсэн болно.

ХКН төрийн удирдлагыг хэрэгжүүлэх практикийн явцад намын дотоод бүтээн байгуулалтын ажлыг ахиулж, эрх барих түвшнийг дээшлүүлснээр Хятадын тогтвортой бөгөөд цэцэглэн хөгжих зангилаа болж чадсан байна гэж хүмүүс үзэж байна.

Системийн өөрчлөлтийг төгөлдөржүүлэв

Сүүлийн 5 жилд ХКН урьд өмнө нь байгаагүйгээр авилгын эсрэг ажил болон намын дотоодод хяналт тавих ажлыг эрчимжүүлснээр намын гишүүн болон иргэдийн сэтгэлийг олж чадсан байна.

ОХУ-ын “The Independent” нийтлэлдээ, Хятадын авилгын эсрэг ажил болон авилгын эсрэг сурталчилгааны ажлын гол зорилго бол зах зээлийн эдийн засаг болон социализмын системийг уялдуулан зохистой хөгжүүлэхийн төлөө юм гэж онцолсон байна.

Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд ХКН авилгын эсрэг ажлыг эрчимжүүлэн бэхжүүлснээр олон улсын хүндэтгэлийг олж чадсан бөгөөд Хятадын эдийн засгийн хөгжлийн явцад иргэдийн сэтгэлийг олж чадсан болно гэж Исламын Бүгд Найрамдах Иран улсын мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

Италийн Олон улсын асуудлын судлаач Жен-Карло.Валлоли Хятадын “Найман төрлийн тогтоол” зэрэг ХКН-ын үнэнч засгийн бүтээн байгуулалтын ажлын тухай өөрийн үзэл бодлоо хуваалцсан байна. Тэрээр, сүүлийн жилүүдэд ХКН намын дотоодод хяналт тавих ажлын тал дээр гарамгай ажилласан. Авилгын эсрэг ажил ч түүхэнд байгаагүйгээр зохион байгуулагдсан бөгөөд сайн үр дүнд хүрч чадсан байна гэж үзжээ.

Эрх барих чадвараа бэхжүүлж хөгжлийг дэмжинэ

Сүүлийн 5 жилд ХКН стратеги, инноваци, хуулийн засаглал зэргийг хэрэгжүүлж, шинийг санаачлах, хууль тогтоомжийн дагуу эрх барих зэрэг ажлыг ахиулснаар ХКН-ын эрх барих чадвар дээшилж, Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд баталгаа болсон байна.

Катарын мэдээллийн агентлаг нийтлэлдээ, ХКН-ын эрх барих чадварыг сайшаан үнэлж, ХКН нэг талаар авилгатай тэмцэх ажлыг чухалд үзэн, инновациар үндэс болгосон хөгжлийн үзэл баримтлалыг бэхжүүлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх тал дээр хичээн ажиллаж байна. Нөгөө талаар Хятад улсыг удирдан энх тайван болон хөгжлийн санаачилгыг боловсруулж, олон улсын тавцанд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна гэж онцолсон байжээ.

ХКН-ын удирдлагаар Хятад улс чинээлэг нийгмийг бүтээн байгуулах, өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх, хуулийн засаглалыг бэхжүүлэх, намын дотоодын бүтээн байгуулалтыг ахиулах замаар занаж, агуу их Хятадын мөрөөдлийг алхам алхмаар биелүүлж байна гэж “Georgian Times” сонин орос хэлний албан сайтдаа цацсан байна.

Сингапурын Улсын Их Сургуулийн Хуулийн сургуулийн дэд профессор Ван Жянюй Хятадын хууль эрх зүйн зохицуулалт сүүлийн жилүүдэд томоохон амжилт тогтоож чадсан байна. Иргэдийн эрхийг хамгаалж, ХКН-ын удирдах эрхийг төвлөрүүлэх болон шийдвэрийг хэрэгжүүлэх үр дүнг дээшлүүлж, өөрчлөлт шинэчлэл болон хөгжлийн үр дүнг бэхжүүлж чадсан байна гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл