“Агуу их хувьсалт-Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх үзэсгэлэн” нээгдсэнээс хойш олны таашаалыг олоод байсан билээ. Тус үзэсгэлэн 03-р сарын 20-ны өдөр хаалтын арга хэмжээгээ зохион байгуулсан бөгөөд үзэсгэлэнг сонирхсон хүний нийт тоо давхардсан тоогоор 4.23 саяд хүрсэн бол онлайн үзэсгэлэнг сонирхсон хүний тоо 403.3 саяд хүрсэн байжээ.

“Агуу их хувьсалт-Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх үзэсгэлэн” 2018 оны 11-р сарын 13-ны өдөр нээгдсэн бөгөөд “Хятад улсын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлье” гэх гол сэдвийн дор зохион байгуулагдаж, чухал үйл явдалд анхаарлаа хандуулж, олон талаас өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн агуу их амжилт бүтээл болон нандин туршлагыг нэгтгэн үзүүлжээ.

