2021 оны сар шинийн баярын үеэр Хятадын олон иргэд сар шинийн баяраа тухайн ажилладаг газартаа тэмдэглэж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянахад хувь нэрмээ оруулах болно. Орон нутгийн баялаг, өнгөлөг аяллууд нь хятад хүмүүст хаана ч байсан хамаагүй сар шинийн баярын халуун дулаан уур амьсгалыг мэдрэх боломж олгож, Хятадын сайхан сар шинийн баярыг хуваалцах боломж болсон байна.
Орон нутгийн үзэсгэлэнт газрууд эрчимтэй хөгжиж байна
Бээжин хотод ажилладаг Чэнь Жянь:
- Сар шинийн баярын долоо хоногийн амралтын өдөрт найз нөхөдтэйгээ хамт таван өдрийн дотор Гү Гүн /Эртний ордон, И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн, Чяньмэнь Дашылань/ Эртний худалдааны гудамж/, Хуань Лэгү /Соёлын сэдэвт цэцэрлэгт хүрээлэн/, Наньлуогү гудамж /Бээжингийн хамгийн эртний хорооллуудын нэг/ зэрэг таван үзэсгэлэнт газраар зочиллоо. Хэдийгээр би энэ жил төрсөн нутаг Хэбэй муждаа харьж сар шинийн баяраа тэмдэглээгүй ч Бээжинд сар шинийн баяраа аз жаргалтай, баяртай өнгөрөөх боломж олдсон юм. Гэхдээ ирэх жил аав ээжийгээ ч гэсэн Бээжинд авчирч сар шинийн баярыг хамтаа тэмдэглэхээр төлөвлөж байна гэж сурвалжлагчид хандан ярьлаа.
Энэ жилийн сар шинийн баярын үеэр Бээжин дэх нийт жуулчдын тоо 6.632 сая байсан нь өмнөх оны мөн үеэс 3.5 дахин нэмэгдсэн. Аялал жуулчлалын нийт орлого 4.25 тэрбум юань болж, өмнөх оны мөн үеэс 2.9 дахин нэмэгджээ. Бээжингийн Лунчиншя мөсөн сийлбэр мөс цасны улирал нь өвлийн олимп, сар шинийн баярын элементүүдийг нэгтгэж, үзэхээр ирсэн олон тооны жуулчдын анхаарлыг татсан юм.
Орон нутгийн аялал, хүрээлэн буй орчны аялал, ойролцоох зугаалга нь өмнөх жилүүдэд холын аялал хийхийг орлож, үхэр жилийн сар шинийн баярын аялал жуулчлалын шинэ чиг хандлага болжээ. Орон нутгийн үзэсгэлэнт газар нь цэцэглэн хөгжсөн дүр зургийг толилуулдаг. Бүх газрын аялал жуулчлалын газрууд орон нутгийн аялал жуулчлалын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах зорилгоор “Үнэгүй аялал” гэх зэргээр хүмүүст ач тустай бодлогууд нэвтрүүлсэн юм. Шүйчөн платформын /гар утсан дээр бүх төрлийн захиалга хийдэг платформ/ тоо бүртгэлээс харахад долоо хоногийн сар шинийн баярын үеэр үзэсгэлэнт газруудын тасалбарын захиалга өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар өсч, орон нутгийн үзэсгэлэнт газруудын тасалбарын захиалга өмнөх оны мөн үеэс 300 гаруй хувиар өссөн байна. Фэйжу платформын /гар утсан дээр бүх төрлийн захиалга хийдэг платформ/ тоо бүртгэлээс харахад сар шинийн баярын үеэр орон нутгийн аялал жуулчлалын эрэлт их байгаа бөгөөд захиалга өмнөх жилийнхээс 660 хувиар өссөн байна. Үүнд амтат идээ нь орон нутгийн аялал жуулчлалын шинэ хөдөлгөгч хүч болж, сар шинийн өмнөх оройн зоог, үдээс хойших цай, буфетны захиалга эрс нэмэгдсэн юм.
Цар тахлаас урьдчилан сэргийлж, эмх цэгцтэй хянаснаар хамгийн өвөрмөц уламжлалт хөтөлбөрүүд болох гэрэлтүүлэг сонирхох,цэцгийн үзэсгэлэн гэх зэрэг үзэсгэлэнт газруудыг энэ жилийн сар шинийн баяраар дахин сэргээсэн юм.
Тунсэн аяллын /гар утсан дээр захиалга хийдэг платформ/ тоо бүртгэлээр орон нутгийн “Богино хугацааны аялал жуулчлал” нь сар шинийн баярын үеийн аялал жуулчлалын хэрэглээний гол зүйл болж байна. Энэхүү тавцан дээрх үзэсгэлэнт газруудын захиалгын нөхцөл байдал 2019 оны сар шинийн баярын амралтын өдрүүдтэй харьцуулахад 100 хувиар өссөн байна. Онлайн захиалга нь сар шинийн баярын үеэр орон нутгаар аялахад “Шинэ хэвийн зүйл” болж байна. Хэдийгээр үзэсгэлэнт газарт хүмүүс хэтэрхий олон байгаа ч урт дараалал, урт хөл хөдөлгөөн ихтэй үзэгдэл цөөн байдаг. Олон үзэсгэлэнт газрууд мэдээллийн технологи ашиглан жуулчдын айлчлах туршлагыг нэмэгдүүлж, "Хязгаарлал, захиалга”-ын шаардлагаар тасалбар захиалгын менежментийн системийг сайжруулдаг.
Сар шинийн баярын үеэр Шүйчөн /гар утсан дээр бүх төрлийн захиалга хийдэг платформ/ тасалбарын платформ нь 1500 гаруй хотыг хамарсан 18000 гаруй үзэсгэлэнт газруудад захиалга өгөх, аялах үйлчилгээ үзүүлсэн байна.
Байгалийн аялал халуун цэг болж байна
Бээжин хотын охин Шяоли:
- Энэ сар шинийн баярын үеэр би хол гараагүй. Харин гэр бүлийнхэнтэйгээ хамт цэцэрлэгт хүрээлэнд зочлохыг хүсч байна. Гэхдээ тасалбарын захиалга үнэхээр нягт байна. Би долоо хоногийн өмнөөс захиалгаа өгөөд сар шинийн тавны өдрийн Бэйхай цэцэрлэгт хүрээлэнгийн тасалбарыг захиалж олов. Хэдийгээр тасалбар захиалахад амаргүй боловч парк нь хүний тоо хязгаарлагдмал болохоор хэт олон хүнгүй мөртлөө зугаацаж тоглоход их тааламжтай байдаг.
Энэ жилийн сар шинийн баярын үеэр И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн, Тяньтань парк, Бэйхай парк, Жуншань парк гэх зэрэг Бээжин хотод хамаарагдсан олон цэцэрлэгт хүрээлэнгүүд анх удаа үнэ төлбөргүйгээр нээлттэй байх болно. Эдгээр цэцэрлэгт хүрээлэн долоо хоногийн дотор 1.64 сая жуулчдыг хүлээн авсан байна.
Сар шинийн баярын үеэр Хятадын хэмжээнд ихэнх нутгаар дулааран цаг агаар сайхан байж, сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэн, сар шинийн онцлогтой ардын зан заншлын үзэсгэлэнт газрууд, хотын захын зугаалгын цэцэрлэгт хүрээлэнгүүд хамгийн халуун цэг хандлагатай байдаг. Гар утсан дээр захиалга хийдэг хоёр платформоос харахад Шанхай Дисней Лэндийн, Бээжин Хуань Лэгү \сэдэвчилсэн парк\, Чөндү Хуань Лэгү\ сэдэвчилсэн парк\, Чанжөү үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн гэх зэрэг сэдэвчилсэн олон цэцэрлэгт хүрээлэнгийн тасалбарын захиалга эрс нэмэгдсэн юм.
Үхань хотын Хуань Лэгү \сэдэвчилсэн парк\ нь биет бус соёлын өвийн тоглолтууд, дэнлүүний наадам гэх зэрэг олон төрлийн арга хэмжээг дараалан зохион байгуулж, Үхань хотод сар шинийн баяраа тэмдэглэсэн хүмүүст халуун дотно уур амьсгал бүрдүүлж өгсөн юм. Юнь Нань мужийн Жяньшүй эртний хотын Жужя цэцэрлэгт хүрээлэн нь усан дээрх тайзны "Эртний хурим"-ын тоглолт, чулуун сийлбэрийн үзэсгэлэн зэргийн олон янзын уламжлалт зан заншлаа хүмүүст мэдрүүлсэн байна.
Интернэт шууд дамжуулалтын жуулчлал олон хүмүүсийн анхаарлыг татав.
Тухайн газартаа сар шинийн баяраа тэмдэглэх нь интернэт шууд дамжуулалтын жуулчлал \Онлайн платформ зэрэг олон сувгаар үзэсгэлэнт газруудын зураг, видеог үзэж аяллынхаа хүслийг биелүүлэх аяллын арга\ гэх зэрэг шинэ хэлбэрийн жуулчлал нь хүмүүсийн анхаарлыг татсан байна. Люймама платформ /гар утсан дээр бүх төрлийн захиалга хийдэг платформ/ нь сар шинийн баярын амралтын долоо хоногт Шанхайн сар шинийн баярыг тэмдэглэхэд анхаарлаа төвлөрүүлж, өдөр бүр нэгэн үзсэсгэлэнт газрыг сонгож Хятадын үзэгчдийг зураг, видео үзэж аяллынх нь хүслийг биелүүлж өглөө. Үүнд сар шинийн баярын эхний өдрөөс Гуанфулиний эртний соёлын дурсгалт газрын үндэс суурийг хайж, Шанхайн оргилд гарах, Шанхай хотын төвд зочлоод, Хуань Лэгү \сэдэвчилсэн парк\ гэх зэрэг олон төрлийн үзэсгэлэнт газраар тойрон зугаацаж, энэ баялаг, хөгжөөнтэй байдлаараа хэдэн зуун мянган хүмүүс хамт онлайнаар үзэж, сар шинийн баяраа өөр нэгэн шинэ маягаар тэмдэглэсэн юм.
Улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас сар шинийн баярын үеэр “Интернэт шууд дамжуулалтын жуулчлал гэр бүлээрээ зугаалж, тухайн газартаа шинэ жилээ тэмдэглэх ”Гол сэдэвт үндэсний аялал жуучлалыг сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулж, орон нутгийн бүх Соёл, аялал жуулчлалын газрууд, аялал жуулчлалын агентлагууд, аялал жуулчлалын мэргэжилтнүүд, жирийн хэрэглэгчдийг онлайн платформ гэх зэрэг олон сувгаар үзэсгэлэнт газруудын зураг, видео үзэж тухайн газартаа сар шинийн баяраа тэмдэглэхийг идэвхитэй дэмжив.
Интернэт шууд дамжуулалтын жуулчлал нь жуулчдын сонирхлыг ихээр татаж, өмнө нь сар шинийн баярын өмнөх шөнө нь бүтэн шөнөөр ТВ үзэж шинэ жилээ угтаж байсан учир энэ жил интернэт шууд дамжуулалтаар дамжин гар утсан дэлгэцээ харж жуулчлалын газраар зугаацаж тухайн газартаа сар шинийн баяраа тэмдэглэх болсноор аялал жуулчлалд маш их өөрчлөлт гарсан байна.
Хөөр хөгжөөнтэй “Интернэт шууд дамжуулалтын сар шинийн баяраа тэмдэглэх”, “Интернэт шууд дамжуулалтын жуулчлал” зэрэг онлайн үйл ажиллагаа нь сар шинийн баярын уур амьсгалыг хэвээр хадгалж, хөөр хөгжөөнтэй, аз жаргалаар дүүрэн болголоо.
Мафэнво \аялал жуулчлалын вэб сайтын нэр\ вэб сайт нь сар шинийн баярын үеэр хэдэн зуун шууд нэвтрүүлэг хийсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс оролцсон хөтлөгчид Хятадын жуулчдыг гэрээсээ гаралгүйгээр өдөрт хэдэн мянган урт замаар аялан жуулчлуулах боломж олголоо. Турк, Финлянд, Люксембург, Швейцарь зэрэг гадаад дахь шууд нэвтрүүлгүүд залуу жуулчдын сонирхлыг маш их татсан юм.
