solongonews
Tmall-ын “11.11”-ний худалдаа шинэ рекорд тогтоов
2018-11-12 11:28
Tmall-ын “11.11”-ний худалдаа шинэ рекорд тогтоов.

2018 оны Tmall-ын олон улсын “11.11”-ний худалдаа дахин шинэ рекорд тогтоож 11-ний 01 цаг 47 минут 26 секундэд “11.11”-ний худалдааны хэмжээ 100 гаруй тэрбум юаньд хүрчээ. Арван жилийн өмнө “11.11”-ний анхны худалдаагаар бүтэн өдрийн худалдааны хэмжээ ердөө 50 сая юань байсан юм.

“11.11”-ний худалдаа 2009 онд анх эхлэх үед “олон улсын хэмжээнд 50 хувийн хямдралтай, дотоодод үнэгүй хүргэж өгөх” арга хэмжээ авсан бөгөөд тэр жил ердөө 27 брэнд оролцсон юм. Түүнээс хойш энэ нь олон улсын худалдааны гайхалтай үйл ажиллагаа болжээ. 2012 онд Taobao дэлгүүр нэрээ Tmall болгон өөрчилж, тэр жилийн “11.11”-ний бүтэн өдрийн худалдаа 19.1 тэрбум юаньд хүрч, 2014 онд Алибаба Америкийн зах зээлд бүртгүүлсэн юм.

Tmall олон улсын “11.11” арга хэмжээнд оролцсон брэнд 2009 онд 27 байсан бол энэ жил 180 мянгад хүрч, эхэлмэгцээ худалдааны шинэ шинэ рекорд тогтоосон байна. 21 секундийн дотор 1 тэрбум юаньд хүрсэн нь 2017 оныхоос 7 секундээр түргэн, 2 минут 05 секундэд 10 тэрбум юаньд хүрсэн нь, 2017 оныхоос 1 минут хэртэй түргэн болжээ. 4 минут 20 секундэд 19.1 тэрбум юань хүрсэн нь 2012 оны бүтэн өдрийн худалдааны хэмжээг давж, 2017 оныхоос 1 минут хагас хэртэй түргэн байлаа. Харин эхний 1 цагийн худалдааны хэмжээ 2017 оныхоос 10 тэрбум юаниар илүү гарсан байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл