ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны V бүгд хурал одоо яг Бээжинд чуулж байна. Төв хорооны 300-аад гишүүн, бэлтгэл гишүүдээс бүрдсэн Хятад улсын засгийн эрх баригч намын энэхүү чухал хуралдаанаар 2021-2025 онуудад хэрэгжих “14-р таван жилийн төлөвлөгөө”-г боловсруулах бөгөөд 2035 он хүртэлх хөгжлийн зорилт, төлөвлөгөөний талаар санал санаачилгаа дэвшүүлэх юм.
Тэгвэл Хятад улсын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөнд чухам ямар гол агуулга орсон? Өнөөгийн олон улсын нөхцөлд Хятад улс хөгжлийн ямар чиглэл барих вэ? Энэ бүхэн нь даян дэлхийд ямаршуухан нөлөө үзүүлж, үүрэг гүйцэтгэх вэ? Зэрэг асуултууд аль хэдийн нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төв оржээ.
Эдгээр асуултуудад хариулт авахад урьдаар Хятад улсын удахгүй хэрэгжүүлж дуусах 2016-аас 2020 онуудад хэрэгжүүлсэн “13-р таван жилийн төлөвлөгөө”-ний үеэр Хятадын иргэд олны амьдралд чухам ямар өөрчлөлт гарсан, гадаадад чухам ямар нөлөө үзүүлсэн зэргийг ойлгох хэрэгтэй.
Хятад улсын ДНБ олон жил дараалан эерэг өсөлтөө баталж, иргэдийн ажлын байр тасралтгүй нэмэгдэн, зон олноороо эдийн засгийн хөгжлийн үр өгөөжөөс хүртсэн юм. Жишээ нь таван жилийн турш Хятад улс хот хөдөөд нийт 60 сая гаруй ажлын шинэ байр бий болгож, 30 сая гаруй ахмадууд өндөр насны тэтгэмж, нөхөн олговор хүртэж, 2019 оны эцэс гэхэд амьдрал ядуу 38 сая гаруй иргэд нийтийн түрээсний орон сууцад нүүн орж, 22 сая хүн түрээсний орон сууцны нөхөр олговор хүртсэн байна. Түүнчлэн 2019 оны байдлаар Хятадын хүн амын дундаж наслалт 77.3 болж, эрүүл мэнд, эмчилгээний даатгал нийт хүн амын 95 гаруй хувийг хамарчээ. Мөн хүн амын ядуурлын төвшин 2015 онд 5.7 хувь байсан бол 2019 оны эцэст 0.6 хувь болон буурсан гээд зөндөө олон үзүүлэлтүүдийг дурдаж болох юм.
Өдгөө, Хятад улс нь нэгэнт 1.4 тэрбум хүн амтайгаас дунд орлоготой 400 сая хүн амтай асар том зах зээлтэй байж, хүн нэг бүрд ногдох ДНБ-ний дундаж хэмжээ 1 их наяд ам долларыг давахыг дагалдан дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээний том нөөц бүрдсэн байна. Хүмүүсийн орлого нэмэгдэхийн хирээр олон улсын хамгийн сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг шаардах нь ирэх тусмаа нэмэгдэж болсон нь дэлхийн улс орнуудын чанар сайтай хүнсний бүтээгдэхүүн, технологи зэрэг нь Хятад улсын цахим худалдааны индэрт “моод” болсон аж.
Энэ бүхэн нь Хятад улсын удахгүй хэрэгжүүлэх “14-р таван жилийн төлөвлөгөө”-тэй ямар харьцаа холбоотой вэ?
Юуны өмнө, удахгүй хэрэгжих ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөө нь “иргэдийн амьжиргаа”-г хамгийн гол чухал агуулга болгох уламжлалаа хадгалах болно.
Хоёрт., Хятад улсын эдийн засаг одоогоор зарим асуудлуудад тулгарч, зүүн нутгийн тэнгис эрэг дагуу бүс болон баруун бүсийн хооронд хөгжил тэнцвэргүй, гүйцэд бус зэрэг асуудлууд мөн л оршсоор байгаа бөгөөд хот хөдөөгийн хөгжилд ч асар том ялгаа зөрүү оршсоор байгаа тул инновацыг цааш нь хөгжүүлэх шаардлагатай. Эдгээр асуудлууд болон түүнийг зохицуулах арга бодлого нь мэдээж ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдах болно.
Гуравт. Дэлхийн хэмжээнд ивээх үзэл, ганц талт үзэл гаарч, цар тахал нь олон улсын тогтолцооны өөрчлөлтийг түргэтгэж, эдийн засаг муудсаар байна. Гэвч Хятад улс мөн л нээлттэй хөгжлийн тогтолцоогоо бүх талаар урагшлуулж байна. Хятад улстай хамтран ажиллах сонирхолтой улс орон, бүс нутаг, тэрчлэн аж ахуйн нэгжүүдийг бид ялгалгүйгээр бүгдтэй нь хамтран ажиллаж, тал бүрийг хамарсан олон ургальч нээлттэй хамтын ажиллагааны төлөвийг тогтоох болно гэж Хятад улсын удирдагч хэлсэн байдаг юм.
Тиймээс ирэх хэдэн жилд Хятадын ард түмэн улам сайн сайхан амьдралын төлөө цуцалтгүй зүтгэж, Хятад улсын зах зээл улам нээлттэй болж, улам олон оронтой бизнес өрнүүлж, улам олон боломжоо даян дэлхийтэй хуваалцах болно. ХКН-ын энэхүү чухал хуралдаанаар хэлэлцэн батлах бодлого, шийдвэр, төлөвлөгөө нь даян дэлхийд улам их итгэл, хөгжлийн боломж олгох болно.
