Саяхан Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооноос эмхэтгэсэн "2022 оны Бээжингийн өвлийн олимп болон паралимпийн олон нийтийн уншлагын ном: Сэтгэл татам өвлийн олимп"-ын англи хувилбар олон нийттэй албан ёсоор золгов.

Өвлийн олимпиын талаарх дотоод, гадаадын олон нийтийн эрэлт хэрэгцээг хангах, мөс цасны спортод олон хүнийг хамруулах, өвлийн олимпыг угтан авах нийгмийн таатай уур амьсгал бүрдүүлэх зорилгоор, Бээжингийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос "2022 оны Бээжингийн өвлийн олимп болон паралимпийн олон нийтийн уншлагын ном: Сэтгэл татам өвлийн олимп"-ын англи хувилбарыг эмхэтгэсэн байна.
"Олон нийтийн уншлагын ном"- ын англи хувилбар нь хөнгөн, хурдан уншлагын дизайны концепцийг ашиглаж, өвлийн олимпын сэтгэл татам байдлыг олон нийтэд товч бичвэрээр шууд илэрхийлж чадсан байна. "Олон нийтийн уншлагын ном"- ын англи хувилбар нь "Мөс цасны уулзалт", "Мөс цасны ертөнц", "Өвлийн мөрөөдөл" гэх зэрэг таван хэсэгт хуваагдсан 52 хуудастай. Олон нийт, ялангуяа гадаадын тамирчдад 2022 оны Бээжингийн өвлийн олимп болон өвлийн паралимпийн наадмыг дүрслэг хялбараар танилцуулсан байна. Тэмцээний үеэр Бээжин, Яньчин дүүрэг, Жанчхүүгийн өвлийн олимпын тосгон болон төрөл бүрийн тэмцээн болох газруудад уг номыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдад үнэ төлбөргүй тарааж, Хятад улсын итгэл үнэмшилтэй, сайн сайхан, хүндтэй дүр төрхийг бий болгохыг хичээх болно.
