Аравдугаар сарын 30-нд Хятадын мэдээллийн аюулгүйн байдлын технологийн аж үйлдвэрийн холбоо албан ёсоор байгуулагдлаа. Энэ холбоо манай орны мэдээллийн аюулгүйн байдлын технологийн аж үйлдвэрийн эрүүл хөгжлийг ахиулах, засгийн газрын байгууллага нэгж, аж үйлдвэрийн нийгэмлэг, хэрэглэгчид болон программ хангамжийн компанийн харилцаа хамтын ажиллагааг ахиулж, зах зээлийг өргөтгөх зорилготой юм. Түүнчлэн энэ нь төвлөрүүлэх, дайчлах үүрэг гүйцэтгэх бөгөөд дэлхийн мэдээллийн аюулгүйн байдлын технологийн өрсөлдөөний боломжийг эзэмшиж, Хятад улсыг мэдээллийн аюулгүйн байдлын технологийн хүчирхэг орон болгоход тус дөхөм үзүүлэх болно.
Мэдээллийн аюулгүй байдал нь улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдалтай холбогдох том асуудал бөгөөд аж ахуйн нэгж бүрийн гүйцэтгэх ёстой нийгмийн үүрэг хариуцлага юм.
