Нийтлэлд: 26-ны өдөр Хятад улс шинээр нэмэгдсэн чөлөөт худалдааны бүсийн жагсаалтаа гаргаж, Шаньдүн, Жянсү, Гуанши, Хэбэй, Юньнань, Хармөрөн зургаан мужийг хамруулан, Хятад улсын чөлөөт худалдааны туршиц бүс 18 болсон байна. Нэг жилийн туршид Америк худалдаа эдийн засгийн маргаан үүсгэн шат ахиулсан боловч Хятад улс өөрийнхөө хэмнэл тохируулалтынхаа дагуу улам нээлттэй болж, эдийн засгийн даяаршлыг дэмжин, дэлхийн нээлттэй эдийн засгийг бүтээн байгуулах хүчтэй хөдөлгөх хүч нь болж байна хэмээн тэмдэглэжээ.
Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байгаа шинэ амжилтыг тасралтгүй бүтээсээр байгаа бөгөөд дэлхийн хөгжилд шинэ боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Зарим улс орнууд ивээх үзэл хэрэгжүүлж буй өнөөгийн нөхцөлд Хятад улс илүү нээлттэй байлгах эрс шуурхай бодлогоороо дэлхий дахинд байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал: Эдийн засаг даяарших, гадаадын аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалт Хятад улсад хөрөнгө оруулахыг дэмжиж, шинэ эриний Хятад улсын хөгжлийн боломжийг хуваалцах явдал юм гэж тоймчийн өгүүлэлд онцолжээ.
