solongonews
ӨМӨЗО 70 жилийн ойн дурсгалын өдрөө угтлаа
2017-05-02 16:55
ӨМӨЗО 70 жилийн ойн дурсгалын өдрөө угтлаа.

5 дугаар сарын 1-ний өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орон мэндэлсэн газар болох Улаанхотод хэдэн мянган ард түмэн дуулан бүжиглэж, Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэв. “5·1”-ний өдөр талбай дээр дөрвөн утаст хуурын эгшиг сонстож, уянгат дуу цуурайтаж, морин хуурын ая хөглөж, андай бүжиг бүжиглэнэ. 74 настай монгол буурай Бай Чүньмэй:

- Энэ өдөр Өвөр Монголын 70 насны төрсөн өдрийн баяр болно. Өөр газрын хүмүүс энэ өдөр хөдөлмөрчдийн баярыг л тэмдэглэнэ. Манай Өвөр Монголчууд бол хос баярын өдрийг өнгөрөөж байна гэж баяртай ярьж байв.

Улаанхотын хотын төвд хөх вааран тоосгоны бүтэцтэй хоёр давхар барилга-“Тав нэгийн хурлын газар” байдаг. 70 жилийн өмнө Өвөр Монголын Өөртөө Засах Орон энд байгуулагдсанаа тунхагласан юм. Өөртөө Засах Орон анх байгуулагдах үед эгэл ард эрдэнэ шишийн боорцог идэж, нөхөөстэй хувцас өмсөж, нүүрсэн тосон гэрэл асааж, шавар байшинд сууж, хол явахад хүрвэл илжиг унадаг л байжээ. Одоо амьдрал сайн болжээ, идэх өмсөхдөө зовохгүй болж, суухаас байртай, гадагш гарвал машин тэрэгтэй болов. Энэ хэдэн жил хотын төрх ч маш их өөрчлөгджээ хэмээн 91 настай Улаанхотын хотын иргэн Ли Күнь ярьж байлаа.

Улаанхотын Улаанхад суурингийн Гү Чэн тосгоны Жао Шяофангийнх гэр бүлээрээ цуглан “Хос баяр”-аа өнгөрүүлж байлаа. Эднийх 4 үндэстнээр бүрэлдсэн гэр бүл болно. Жао Шяофан монгол үндэстэн, түүний эхнэр нь хятад үндэстэн, хүргэн нь дагуур үндэстэн, хоёр дүү хүргэн нь солонгос үндэстэн. Олон жил хамт амьдарснаас эдний гэрийнхэн олонх нь хятад, монгол, солонгос 3 хэлээр ярьж чаддаг байна. Хянган аймагт ийм гэр бүл маш олон байдаг. Хянган аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга Жан Эньхуй:

- Хянган аймаг бол Өвөр Монголын Өөртөө Засах Орны дотор харьцангуй ядуу аймаг хотын нэг юм. Хятад улсын түрүү бүлгийн үндэстний нэгдэл дэвшлийг бүтээн байгуулах жишээ үзүүлэх аймаг болсны хувьд энд 22 үндэстэн харилцан ойлголцож, гар холбон урагшилж, ядуу хоцронгуй байдлаа хичээн өөрчилж, ядуурлаас ангижруулах ажиллагаа явуулж, чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэхээр хичээж байна гэв.

Хянган аймгийн өөрчлөлт нь Өвөр Монголын хөгжлийн хураангуй дүр төрх юм. 70 жилийн турш Өвөр Монголын 25 гаруй сая үндэстнүүдийн ард түмэн харилцан хайрлаж харилцан санагалзаж, нэг гэрийн хүмүүс мэт дотно харилцаж, сахинбараалж харилцан туслалцаж, нэгдэн тэмцэж, Өвөр Монгол даяар үндэстнүүд нэгдэн, нийгэм тогтуун, хил хязгаар амар тайван эв зохистой байж, Хятад улсын умардын энэхүү үзэсгэлэнт орон илүү үзэсгэлэнт сайхан болсон юм. Өнгөрсөн үед мал аж ахуйн вант улс Хятад улсад хандсан цэвэр энерги гаргах суурин болон орчин үеийн нүүрс химийн аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн суурин болж, орчин үеийн тоноглол үйлдвэрлэх зэрэг шинэ хэлбэрийн аж үйлдвэр өрнөж эхлээд Өвөр Монголын үйлдвэрлэсэн малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүн Хятад улсын дотоод гадаадын зах зээлд түгээж, өвөрмөц онцлогтой тал нутгийн соёл болон умард хилийн өнгө төрх нь улсын дотоод гадаадын олон жуулчдыг татсан байна. Бүх төрлийн үйлдвэрлэл хөгжихийг дагаад Өвөр Монгол Хятад улсын умардын экологийн чухал халхавч, амар тайван тогтуун байдлын халхавч болж, Хятад улсын умард зүг нээлт хийх чухал боомт орон болов. Сүүлийн өдрүүдэд Хөххот, Ордос зэрэг газарт мөн олон хэлбэрийн олон түмэнч соёлын үйл ажиллагаа болж, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэж байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл