solongonews
Хятад зэрэг 5 орон хиймэл оюун ухааны инновацын тэргүүн эгнээнд орж байна
2020-12-03 09:13
Хятад зэрэг 5 орон хиймэл оюун ухааны инновацын тэргүүн эгнээнд орж байна.

12-р сарын 2-ны өдөр "Бө Аогийн Азийн чуулга уулзалтын инновацын шинэ тайлан 2020"-ыг Бээжинд нийтлэв. Энэ бол Бө Аогийн Азийн чуулга уулзалтын шинжлэх ухаан технологийн инновацтай холбоотой анхны тусгай тайлан бөгөөд мөн ч 2020 оны зургаан гол тайлангийн нэг нь юм. Тайланд тэмдэглэхдээ, хиймэл оюун ухаан нь Азийн олон салбарыг хамарч, Хятад, БНСУ, Япон, Энэтхэг, Сингапур энэ салбарт тэргүүлж байна гэжээ.

 Тайланд ирээдүйн хандлагыг дайчлах, үйлдвэрлэлийн хөгжил, амьдралын аз жаргал, экологийг сайжруулах зэрэг дөрвөн талаар анх удаагаа Азид хамгийн их нөөцтэй болон хэрэглээний хэтийн төлөвтэй 9 технологийг дэвшүүллээ. Үүнд хиймэл оюун ухаан, 5G, Аж үйлдвэрийн робот, үйлдвэрлэлийн ухаалаг гинжин хэлхээ зэрэг багтжээ.

 Бө Аогийн Азийн чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодүн тайланг нийтлэх хуралд хэлэхдээ, саяхан гарын үсэг зурсан бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээр бол Азийн эдийн засгийн интегралчлалын үйл явц дахь бэлэг тэмдгийн чанартай томоохон үр бүтээл мөн, энэ нь Азийн орнуудын нээлттэй үзэл баримтлалыг харуулж байгаа ба шинжлэх ухаан технологийг хөгжүүлж, бүсчилсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх шийдвэр зоригийг харуулж байгаа юм гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл