
ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтын хэвлэл мэдээллийн төв 06 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор нээгдэж, гадаад дотоодын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд үйлчлэх болно.

Хэвлэл мэдээллийн төвийн барилгын талбай 35 мянган ам дөрвөлжин метр,тус төв ажлын эрэлт хэрэгцээний дагуу гэрчийн төв, зөвлөх төв, олон нийтийн ажлын бүс, мэдээ нийтлэх танхим, сурвалжлах танхим, мэдээллийн баталгаа зэрэг 29 ажлын хэсэг байгуулж, хэвлэл мэдээллийг хүлээн авах, сурвалжлах, холбоо, зам харилцаа, эмчлүүлэх, аюулгүй байдал зэрэг үүрэг гүйцэтгэх юм гэж ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтын хэвлэл мэдээллийн төвийн дэд дарга Хөү Шаодүн танилцуулсан байна.

ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтын хэвлэл мэдээллийн төв нь хэмнэх, байгаль орчныг хамгаалах, шинийг бүтээх, шинжлэх ухаан технологи, онцлогтой шинэ ухагдахуун зэрэг ил тод онцлогтой юм байна.


