solongonews
Ван И ДЭМБ-ын ерөнхий захирал Тедростай утсаар ярилаа
2020-04-20 10:01
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 04-р сарын 18-нд ДЭМБ-ын ерөнхий захирал Тедростай утсаар ярилаа.

Ван И хэлэхдээ: - Өнөөдөр би тантай утсаар холбогдож байгаа маань Хятадын Засгийн газар, Хятадын ард түмэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг тууштай дэмжиж байгаагаа харуулах гэсэн юм. Шударга ёс хүний сэтгэлд хүрнэ гэдэгт би итгэдэг бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг, дэлхийн улс орны хүмүүс ижил байр суурьтай байна гэдэгт итгэж байна. Одоогоор Дэлхийн хэмжээнд халдварын тархалт хамгийн зангилаа үедээ байгаа тул ДЭМБ, Ерөнхий захирал таныг дэмжих нь олон талт үзлийн ухагдахуун, зарчим, НҮБ-ын байр суурь, үүрэг хариуцлагыг хамгаалж байгаа төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн халдварын эсрэг тэмцлийн өмнөх нэгдмэл байдлыг хамгаалж буй хэрэг юм. Ерөнхий захирал та өндөр санал хураалтаар сонгогдсон бөгөөд гишүүн орнуудын дээд хэмжээний итгэл хүндийг хүлээсээр байна. Хөгжиж буй орон, ялангуяа Африк тивийн анхны ерөнхий захирлын хувьд та хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийг төлөөлж байдаг. Ерөнхий захирлын албан тушаалаа авснаас хойш та дэлхийн нийтийн эрүүл мэндийн төлөө идэвхтэй ажиллаж, их хэмжээний бүтээлч ажил хийсэн нь талуудын өндөр үнэлгээг хүлээсэн юм гэжээ.

Тедрос хэлэхдээ: - Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг тууштай дэмжиж байгаа Хятад улсад талархал илэрхийлье. ДЭМБ-ыг дэмжих нь олон талт байдлыг хамгаалах явдал гэдэгт би бүрэн санал нэгтэй байна. Өнөөгийн байдлаар дэлхий дахин цар тахал дэлгэрч буй хамгийн зангилаа үед ороод байна, вируст улс орны хил хязгаар гэж байдаггүй тул олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдлээ бэхжүүлэх нь илүү чухал юм. Зөвхөн эвлэрэн нэгдэж, халдварын эсрэг тэмцэх замаар хүн төрөлхтөн сая вирусийн тархалтыг зогсоож чадна. Хэрэв олон улсын хамтын нийгэмлэг нэгдэж чадахгүй бол вирус бүр илүү газар авч, цаг хугацааг улам удаан үргэлжлүүлж, амь нас улам илүү эрсдэлд учрах болно гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл