solongonews
Хятад улс түрээсийн орон сууцны зах зээлийн хөгжилд түлхэц өгнө
2016-05-06 10:44
Хятад улс түрээсийн орон сууцны зах зээлийн хөгжилд түлхэц өгнө.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 4-ний өдөр төрийн зөвлөлийн байнгын хуралдааныг хуралдуулж, түрээсийн орон сууцны зах зээлийг хөгжүүлэх арга замыг судалж, орон сууц худалдан авах болон түрээслэхийг зэрэгцүүлэн хөгжүүлж, шинэ хэлбэрийн хотжилтоос оршин суугчдын орон сууцны эрэлт хэрэгцээг хангахыг онцолжээ. Судлаачдын үзэж байгаагаар, энэ нь түрээсийн орон сууцны зах зээлийн хөгжилд түлхэц өгч, газар эдэлбэрийн зах зээлийн завших бизнесийг багасгаж, орон сууцны зах зээлийн хөөсөнцрийг арилгахад ашигтай юм байна.

Нутгаасаа гарч, хүний нутагт байр түрээслэн амьдарч байгаа хүмүүсийн хувьд байнга нүүж суух нь жирийн үзэгдэл болсон. 4-ний өдөр хуралдсан Төрийн зөвлөлийн байнгын хуралдаанаар түрээсийн орон сууцны зах зээлийг хөгжүүлэх арга замыг тогтоосон байна. Үүнд хот суурин газар тогтвортой ажил үйлстэй болсон гадар нутгийн хүмүүс, их дээд сургууль төгсөгчид болон залуу эмч сувилагч, багш зэрэг мэргэжлийн ажилтнууд хэрвээ нөхцөл шаардлага хангасан тохиолдолд нийтийн түрээсийн орон сууцанд хамруулах хэрэгтэй гэжээ. Үүний дагуу нутгаасаа гарч хүний нутагт ажил үйлс эрхэлж буй олон зуун залуус тогтмол орон сууцтай болох юм байна. Чинхуа их сургуулийн Газар эдэлбэрийн зах зээлийн судалгааны газрын захирал Лю Хунюй хэлэхдээ:

Тэрээр хэлэхдээ, "Өнгөрсөн хугацаанд бид гол төлөв худалдааны зах зээлийг чухалчилдаг байсан. Харин үнэн хэрэг дээрээ орон сууцны түрээсийн зах зээлийн хөгжлийг тийм их чухалчлан үздэггүй байсан юм. Тиймээс бид түрээсийн зах зээлийг маш дорвитой хөгжүүлж, дараа нь түрээсийн зах зээлийг дүрэмжүүлсэн хэмжээг дээшлүүлэх ёстой. Ингэвэл сая түрээсийн зах зээл дэх гэр бүлийн орон сууцны шаардлагыг улам сайн хангах болно" гэжээ.

Статистикийн газрын тоо сэлтэд харуулснаар, 3-р сарын эцэст, Хятадын худалдаалах орон сууцны нийт талбай 730 сая ам метр байгаа учир нөөцийн дарамт их хэвээр байна. Түүнчлэн том, дунд 70 хотод олонх орон сууцны үнэ өсөж, нэг, хоёрдугаар зэрэглэлийн хотуудад орон сууцны үнэ бүр ч хурдтай нэмэгдэж байна. Жүн Юань үл хөдлөх хөрөнгийн Ерөнхий шинжээч Жан Давэй хэлэхдээ, энэхүү ажиллагаа нь орон сууцны түрээсийн зах зээлийг хөгжүүлэхэд тустай байж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах ажиллагааг багасгаж, орон сууцны үнийг зүй зохистой хэмжээнд байлгахад тустай юм гэжээ.

Газар эдэлбэрийн эрүүл зах зээлийн байдлаас авч үзэхэд, түрээсийн байрны хэрэгцээ шаардлага маш их байдаг. Харин дотоодын газар эдэлбэрийн зах зээлд байрны үнэ өссөөр байгаа тул хүмүүс боломжийг алдахаас болгоомжлон, байр худалдан авахыг зорьдог. Үүний улмаас эдгээр газар эдэлбэрийн байгууламжууд нь нэг ёсны хөрөнгө оруулалтаар хөлжих газар болж, байрны үнэ улам л өсдөг болжээ. Хөгжсөн орнуудад 1:100 буюу 100 сарын түрээсийн мөнгөөр нэг байртай болдог журамтай бол Хятадын Бээжин зэрэг хотуудад 300-500 сарын түрээсийн мөнгөөр нэг байртай болдог байна. Тэхээр хүмүүс байрны үнэ ханшны богино хугацааны өсөлтийг л анзаарахаас биш урт хугацааны түрээсийн мөнгөний ашгийг огт боддоггүй юм.

Энэ удаагийн хурлаар, байгуулсан болон байгуулахаар зэхэж байгаа орон сууцуудыг түрээсийн зах зээлд гаргахыг дэмжих санаачилга гаргажээ. Олон нийтийн түрээсийн байрыг гүйлгээнд оруулж, баталгаанд хамрагдсан хүмүүст газар эдэлбэрийн зах зээлээр дамжуулан засгийн газраас харьцангуй хямд байр олгож байгаа юм. Жан Давэйгийн хэлснээс үзэхэд, түрээсний зах зээлийн үнэ ханшинд ч тохируулалт хийх шаардлагатай байгаа юм байна.

 

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл