
Хэнань мужийн Сань Мэньшя хотын Лүши шяний 700 мянган мү /1га=15мү/ талбайд Black Locust цэцэглэж эхлэн нэг л мэдэхэд орчин анхилуун үнэрээр дүүрчээ. Лүши шяний Жанжя тосгоны зөгийчин Жүөшюнь зөгийтэйгөө ажиллан баяртай инээмсэглэнэ.

Лүши шяний баруун хэсэгт олон уул нурууд, ойд мод сахлаг тогтоцтой. Ой мод уул тал нь 3,72 сая мү талбайг эзлэн, 2400 гаруй төрлийн өвс ургамал, Хятад эмийн материал болох зэрлэг ургамал 1200 гаруй төрөл, 700 мянган мү талбай Black Locust цэцгийн модтой. Зэрлэг витексийн 200 мянган мү талбайг хамарч зөгийн балны нунтаг эх үүсвэр болох ургамал хэдэн зуун зүйл бий. Энэ нь Хятадын өндөр чанарын зөгийн бүтээгдэхүүний экспортын бааз суурин бөгөөд үндэсний өндөр чанарын зөгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бааз суурингийн бүтээн байгуулалтын шянь юм. Сүүлийн жилүүдэд орон нутгаас экологийн хамгаалалтыг үргэлжлүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ зөгийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлж, "Юань Бэнь Лү Ши" хэмээх зөгийн аж үйлдвэрийн брэндийг томруулан хүчирхэгжүүлж, жилийн 3000 тонн өндөр чанарын зөгийн бал үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн өртөг нь 70 сая гаруй юаньд хүрч орон нутгийн олон иргэнийг хөгжил цэцэглэлтийн замд хөтөлжээ.
