solongonews
Лю Юньшань Монгол Улсын малчин айлд зочлов
2016-10-02 22:10
Лю Юньшань Монгол Улсад


        Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юньшань 2-ны өдөр Монгол Улсын Төв аймгийн малчин Намчиндоржийнд айлчилж, тэдний амьдрал ахуйтай нь танилцав.

        Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболдын хамт Хятад улсын Энх тайван найрамдал хөгжлийн сангаас тусалж байгуулсан хүүхдийн цэцэрлэгт хүрч цэцэрлэгийн нээлтийн ёслолд оролцов.

        Тухайн өдрийн үдээс хойш ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юньшань Монгол Улс дахь айлчлалаа өндөрлүүлэв.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл