Хөдөө орон нутгийн аялал жуулчлал 1980-аад онд байгуулагдсан цагаас хойш Хятадын аялал жуулчлалын салбарын чухал хэсэг болон хөгжиж, хөдөө орон нутгийг ядуурлаас ангижруулах, баяжихад туслах чухал арга зам болсон юм. Ялангуяа, 2020 онд коронавирус цар тахал нөлөөлсөн хэдий ч хөдөө орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийн эрч хүчийг харуулсаар хурдан сэргэж, сайн үр өгөөжтэй байлаа. Хөдөө орон нутгийн сэргэлтэд илүү сайн туслах нь орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл болов. Үүний тулд олон газар идэвхтэй эрэл хайгуул хийж, хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг шинэ түвшинд гаргахыг хичээж байна.
Шинэ ажил төрлийг тасралтгүй оруулна "Тариаланч айлын байшинд амьдрах, тарьсан ногоогоо идэх, тариан талбайгаа сонирхох" нь өнөөгийн хөдөө орон нутгийн аялал жуулчлалын бүх агуулгыг хамрахад хараахан хол байна. Хөдөөгийн аялал жуулчлал + хувьсгалын аялал жуулчлал, хөдөө орон нутгийн аялал жуулчлал + спорт, хөдөө орон нутгийн аялал жуулчлал + экологи, хөдөө орон нутгийн аялал жуулчлал + эрүүл мэндийн зөвөлгөө гэх зэрэг. Хөдөө орон нутгийн аялал жуулчлал нь салбар дамнасан болон интеграцчлалын хүрээнд илүү олон шинэ ажил төрлийг агуулж, илүү их боломжуудыг танилцуулж, жуулчдад шинэ туршлагыг бэлэглэсээр байна.
Сычуань мужийн Чэнду хотын Шуанлиу дүүргийн Лянь Юй нийгэм дүүрэг нь нэгэн цагт хөдөө орон нутгийн иргэд цугларч суурьшсан нийгэм дүүрэг юм. Орон нутгийн зуун жилийн түүхтэй будгийн цехийн соёлыг шинэчилснээр олон жуулчид будах, хэвлэх соёл, ур чадварыг мэдрэх болов. Өнөөдөр энд зуун жилийн түүхтэй будгийн цех дахин ажиллаж, нөөцийг нэгтгэн, газар тариалангийн үйлдвэрлэл, эко аялал жуулчлалын төслүүдийг нэгтгэсэн тариалангийн ойн эко аялал жуулчлалын загварыг бий болгож, хорооллын гадаах жимс, ногооны бааз, хөдөө орон нутгийн соёлын аялал жуулчлалын туршлага цэцэрлэгт хүрээлэнд нь ойр орчмын жуулчид байнга зочлох болсон. Дараагийн шатанд энд эрүүл мэндийн төв, хөдөө орон нутагт байрлах буудал гэх зэрэг байгууламжууд барина. Үүнтэй холбоотой соёл, бүтээлч бүтээгдэхүүнийг будах, хэвлэх ажлыг боловсруулах юм.
Тариалангийн талбайн үзэмж, онцлогт аж үйлдвэр, газар тариалангийн соёл, хөдөөгийн зан заншил зэрэг хөдөө орон нутгийн онцлогт нөөц нь хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг сайжруулах, шинэчлэх үнэт нөөц, бүтээлч эх сурвалж болсон.
Шинэ эрч хүч авчрах залуус
Цана, зуслан, халуун рашаан, явган аялал гээд л хөдөө орон нутгийн аялал жуулчлалын улам олон янзын шинэ арга хэлбэрүүд улам бүр залуу жуулчдыг татсаар байна. Саяхан Хятадын Аялал Жуулчлалын Судалгааны Хүрээлэн, Морин зөгийн үүр (Ма Фэнвө) Аялал Жуулчлалын хамтран гаргасан 2020 оны 04-р улирлын онлайн аялал жуулчлалын хөрөнгийн индексийн тайланд дурдсанаар дотоодын хөдөө орон нутгийн аялал жуулчлалын үйл ажиллагаа улам бүр залуужин, төрөлжиж байгаатай холбогдуулан залуу жуулчдын оролцоо хөдөө орон нутгийн аялал жуулчлалын онлайн хөгжлийг түргэсгэж байна.
Залуу жуулчдын цар хүрээ өргөжин тэлж байгаа нь Хятадын аялал жуулчлалын салбарын шинэчлэлтийг хурдасгаж байгаа бөгөөд хөдөө орон нутгийн аялал жуулчлал ч үүнд хамааралтай. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд зах зээлийн эрэлхийлсэн гэр буудал залуучуудын хөдөө орон нутгуудад аялах, тэдний дуртай мэдрэх зүйл болжээ. Морин зөгийн үүр (Ма Фэнвө) аялал жуулчлалын том дата судалгааны төвийн дарга Ма Юйтао “Зочид буудлыг л зорьж ирэх" залуу жуулчдын хувьд сонирхолтой гэр буудал гэдэг хангалттай шалтгаан болж байгааг онцлов. Зах зээлийн энэ эрэлт хэрэгцээ чамин содон гэр бүлийн буудлыг бий болгож, онцлогт гэр буудал нь хөдөө орон нутагт үндэс сууриа олж, тодорхой хэмжээний цар хүрээг бүрдүүлсэн байна. Мо Ганьшань, Түнлү зэрэг хүмүүсийн танил болсон гэр буудал төвлөрсөн газруудыг эс тооцвол хөдөө орон нутгийн аялал жуулчлалын олон газруудад гэр буудал жуулчдыг татах чухал хүч болсон юм.
Шаньдунаас ирсэн жуулчин Бай Юаньчэн жил бүрийн зун Анхуй дахь Жиүхуа уул руу амрахаар явдаг.
- Ерөнхийдөө би ууланд гарч нэг долоо хоногийг өнгөрүүлэхдээ амьдралын өөр хэв маягийг мэдрэхийн тулд хоёр хоног тутамд гэр буудлаа сольдог. Эрт босоод гэр буудлынхаа урд сууж, тосгоны оршин суугчдыг ажиглаж завгүй өдрийг эхлүүлэх буюу хөдөө тосгоныхонтой тариалангийн ажил хийхээр гардаг. Заримдаа нэг данх цай чаначихаад өдөржингөө тайван суух ч үе бий гэж Бай Юаньчэн танилцуулав. Жиүхуа ууланд түүн шиг жуулчид олон байсныг тэрээр олж мэджээ. Эдгээр жуулчдын хэрэгцээг хангахын тулд Жиүхуа уулан дахь гэр буудлуудыг байнга шинэчилж, сайжруулж байдаг. Тухайлбал, цайны газар байрлуулах, гэрийн эзэд гэр буудалд сонирхолтой хүмүүсийг зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэдэг.
Өвөрмөц хэв маяг бүхий туршлага нь хөдөө орон нутгийн аялал жуулчлалд байнга шинэ эрч хүч өгч байдаг. Морин зөгийн үүр (Ма Фэнвө) аялал жуулчлалын газар шууд нэвтрүүлгээр Юлүн цасан уулын бэлд шинэхэн кофе чанаж, Хөлөнбуйрын ойд цаа бугатай хоноглох зэрэг зүйлийг үзүүлж байдаг. Гэр буудлын өндөр зэрэглэлийн эдгээр туршлага нь хөдөө орон нутгийн аялал жуулчлалын нөөцийг залуучуудын аяллын хэрэгцээтэй нягт уялдуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шинэ эрч хүч авчирсан.
Брэндийн нөлөө өдрөөс өдөрт тодорч байна
Хөдөө орон нутгийн амралтын хөгжлийн үе шатыг мэдэрч "хөдөөгийн амьдрал"-ыг бий болгох нь орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийн шинэ агуулга болж, чанар, брэнд нь өдөр ирэх тусам хөдөөгийн аялал жуулчлалын чиглэл болж байна.
Шаньси мужийн Юаньжиа тосгон эдгээрийн төлөөлөл болж байна. Тус тосгон 2007 оноос хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж эхэлсэн. Ердөө 13 жилийн дотор Юаньжиа тосгоны хөдөө орон нутгийн аялал жуулчлал улс даяар нэр алдар нь түгжээ. Эхэндээ хөдөө орон нутгийн аялал жуулчлал нь Юаньжиа тосгоны тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх чухал арга зам байсан. Хөгжлийг сайжруулахын хэрээр хөдөө орон нутгийн аялал жуулчлал тосгоны иргэдийг баяжуулахаас гадна, хүрээлэн буй орчны тариаланчдын орлогыг удирдан чиглүүлж, гадаадын үйлдвэрлэгчдийг татан аялал жуулчлалын салбарыг байнга баяжуулж, сайжруулан, бренд төслүүд тасралтгүй суурьшсан байна. Юаньжиа тосгон өөрөө хөдөө орон нутгийн аялал жуулчлалын томоохон брэнд болсон. Юаньжиа тосгон сүүлийн жилүүдэд Шаньси мужаас гарч, орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, Юаньжиа тосгоны брэнд, бизнесийн загварыг бусад муж, хотод сурталчилж байна.
- Ингэснээр бусад хөдөө орон нутгийг дайчлан дагуулж илүү олон газар нутгийг сэргээн хөгжүүлнэ гэж Юанжиа тосгоны намын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Гуо Жан Ү хэлж байна.
Хөдөөгийн аялал жуулчлал орон нутгийн эдийн засгийн хөгжлийн чухал өсөлтийн цэг болж байна. Хөдөө орон нутагт ирэх жуулчдыг анхны жуулчид байсныг дахин ирүүлэхийн тулд хөдөөгийн соёлын нөөцийг хэрхэн ашиглаж, орон нутгийн аялал жуулчлалын сонирхлыг нэмэгдүүлэх, өвөрмөц брэндийг хэрхэн бүрдүүлэх вэ? Энэ бол туйлын чухал юм. Хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд брэнд бий болгох, брэнд нөлөө үзүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх нь улам олон газруудын хамтын ойлголт болоод байна.
-Хөдөө орон нутгийн аялал жуулчлалын брэнд бол жуулчдад тосгоны үзэсгэлэнт газрууд, үйлчилгээний чанарыг ойлгох чухал арга зам юм. Зөвхөн хөдөө орон нутгийн аялал жуулчлалын брэндийн ашиг тусыг анхаарч үзвэл хөдөөгийн аялал жуулчлалын эрүүл хөгжлийг сурталчлах боломжтой гэдгийг Хөхнуур мужийн хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн танхимын орлогч дарга Гүн Айжи онцоллоо.

Шаньси Юньчэн дэх амралтын газар уулын бэлчээрийн давуу талыг ашиглан хиймэл цас оруулж, цанын бааз байгуулснаар орон нутгийн өвлийн хөдөө тосгоны аялал жуулчлалыг хөгжүүлжээ
Жуулчид цана тоглож байгааг харуулав Зургийг: ЖЯН ХУА

Жуулчид Хэбэй мужийн Хэжянь хотын орчин үеийн хөдөө аж ахуйн цэцэрлэгт хүрээлэнд ногоо түүж байна
Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЖҮ ШЮЙДҮН
