Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 08-р сарын 09-ний орой Бээжинд, Хятад улсад тусгайлан айлчилж буй Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Мехмуд Курешитэй хэлэлцсэн байна.

Кашмирын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаарх Пакистаны үзэл бодол, байр суурь болон түүнийг даван туулах арга барилын талаар Куреши тодорхойлон танилцуулсан байна. Куреши хэлэхдээ:
- Хятад бол Пакистаны урт хугацааны итгэлтэй найз бөгөөд Пакистан Хятад бат бөх найрамдалтай. Хятад улс Кашмирын асуудлаар шударга байр суурь баримтална гэдэгт найдаж байна. Пакистаны тал ч Хятадын үндсэн ашиг сонирхлын асуудлаарх Хятадын талын шударга байр суурийг эрс дэмжих болно гэж хэллээ.
Ван И:
- Сүүлийн өдөр Кашмирын бүс нутгийн байдал цаашид хурцдаж байгаад Хятад улс нягт анхаарч байна. Кашмирын асуудал бол колончлолын түүхээс үлдэж ирсэн маргаантай асуудал тул “НҮБ-ын дүрэм”, Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоол, мөн хоёр талын хэлэлцээрийн дагуу энхийн аргаар шийдвэрлэх ёстой. Нөхцөл байдлыг улам гааруулах ганц талын арга хэмжээ авах нь зохисгүй хэмээн Хятадын тал үзэж байна гэж хэлэв.

Ван И:
- Хятад, Пакистан бол өнө үүрдийнстратегийн хамтын ажиллагааны түнш юм. Өөр өөрийнхөө үндсэн ашиг сонирхлын асуудлаар харилцан ойлголцон, харилцан дэмжиж ирсэн. Энэ нь Хятад, Пакистан хоёр талын эрхэмлэх ёстой сайн уламжлал юм гэсэн байна
