Орон нутгийн цагаар 06-нд Йорданы Хуссейн хааны хурлын төвд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Ойрхи Дорнод, Умарт Африкийн дээд хэмжээний XVII уулзалт нээлтээ хийлээ. 50 гаруй улс орны 1000 гаруй улс төрчид, бизнес эрхлэгчид “Хамтын ажиллагааны шинэ индрийг байгуулъя” сэдвийн хүрээнд яриа хэлцэл хийсэн байна.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Клаус Мартин Счваб: Урт хугацааны турш дайн дажин, мөргөлдөөний улмаас Ойрхи Дорнод, Умарт Африкийн бүс нутгийн эдийн засгийн хөгжил маш бэрхшээлтэй байсаар ирсэн юм. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын зорилго нь урт хугацааны яриа хэлцлийн механизм байгуулж, Иракийн байдал, Сирийн асуудал, Палестин Израилийн мөргөлдөөн, дүрвэгсдийн асуудал зэрэг бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх явдал юм гэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гуттериш хэлсэн үгэндээ: Бүс нутгийн мөргөлдөөнийг шийдвэрлэх асуудал тулгамдаж байна. Палестин Израйлийн асуудлаар НҮБ "хоёр улсын төсөл"-ийг дэмжсээр ирсэн юм. Дүрвэгсдийг хүлээн авах талаар Йордан хувь нэмэр оруулсан юм. Үүнд олон улсын хамтын нийгэмлэг хүчтэй дэмжлэг үзүүлэх ёстой юм гэжээ.
Хоёр хоног үргэлжилсэн арга хэмжээ "Эв нэгдэл, сэргээн босголт", "Ажил төрөл эрхлэх хувьсгал", "Жижиглэнгийн худалдааны дижитал", "Байгаль орчны удирдлага" зэрэг сэдвүүдээр ярилцаж, дөрөв дэх аж үйлдвэрийн хувьсгалын бүс нутагт хэрэгжих боломжийг авч хэлэлцсэн байна.
