solongonews
Хятад улс шинэ хоёр төслөөр ”16+1” хамтын ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
2017-11-27 21:59
Хамтын ажиллагаагаа цаашид илүү бэхжүүлнэ.

Орон нутгийн цагаар 27-ны өдөр Унгарын Будапешт болсон Хятад-Зүүн Европын орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны 7 дахь форумд оролцох үеэр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ: Хятад, Зүүн Европын орнуудтай санхүүгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд Хятад улс шинэ хоёр төслөөр "16+1" хамтын ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болно гэжээ.

Тэрээр: Худалдаа, хөгжлийн санхүүгийн байгууллага хоёр талын хамтын ажиллагааны төслүүдэд хөрөнгө оруулах, Төв, Зүүн Европын орнуудын аж ахуйн нэгжүүд Хятад улсад "Панда бонд" гаргах, хоёр талын хамтын ажиллагааны төсөл юаниар санхүүжилт хийхийг Хятад улс дэмжих болно гэлээ.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл