solongonews
Хот суурингуудын агаарын чанар өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.4 хувиар сайжирчээ
2020-12-21 09:18
2020 оны 01-ээс 11-р саруудад хот суурингуудын агаарын чанар өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.4 хувиар сайжирсан байна.

    Хятадын Хүрээлэн буй орчны яам 12-р сарын 18-нд 2020 оны 11 хүртэлх Хятад улсын хөрсний гадаргын ус, агаарын чанарын тухай мэдээлэлд:

- Үндэсний хэмжээнд хөрсний гадаргын усны 1940 үнэлгээний хэсгүүдийн усны чанар сайтай (I-III) хэсгийн эзлэх хувь 82.0 хувь байсан нь өмнөх оны мөн үеэс 5.6 пунктээр нэмэгдсэн. Харин чанар муутай (Ⅴ) хэсгийн элэх хувь 2.1 пунктээр багасан байна. Түүнчлэн үндэсний хэмжээнд том дунд 337 хотод агаарын чанар сайтай өдрийн дундаж хэмжээ 87.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өссөн бол PM2.5-ийн агууламж 31 микрограмм болж, өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар буурсан гэж тэмдэглэсэн байна.

Оны эхнээс 11 сар хүртэл Хөх мөрөн, Хатан гол, мөн баруун хойд, баруун өмнөд нутгийн гол мөрөн, Жэжян, Фүжян мужийн гол мөрний усны чанар сайтай хэсгийн (I-III анги) эзлэх хувь 85.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 5.2 пунктээр нэмэгдэж, чанаргүй (Ⅴ) хэсгийн элэх хувь 0.2 хувь байж, өмнөх оны мөн үеэс 2.3 пунктээр буурсан байна.

Оны эхнээс 11 сар хүртэл Бээжин-Тяньжинь-Хэбэй болон ойр орчмын "2 + 26" хотуудын агаарын чанар сайтай өдрийн дундаж хэмжээ 64.3 хувь болж, өмнөх оны мөн үеэс 11.4 пунктээр өссөн байна. Бээжинд агаарын чанар сайтай өдрийн дундаж хэмжээ 73.1 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 8.7 пунктээр өссөн үзүүлэлт юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл