solongonews
DIY: Жийнсээ “уръя”
2015-12-28 18:21
Өнгөрсөн зуны тренд яах аргагүй “Boyfriend” жийнс байсныг та санаж байгаа байх. Ер нь зөвхөн энэ төрлийн жийнс гэлтгүй уранхай джинс охид бүсгүйчүүдийн дунд тренд болоод байгаа. Таны шүүгээнд огт өмсдөггүй жийнс байгаа бол өөрийн гараар “урж” өөрчлөөрэй.
За тэгээд яг яаж урах вэ? Кана би танд маш ойлгомжтойгоор видео+зурагтай хүргэе. Шинэхэн өөрчлөлт хийхийн тулд:
Танд хэрэгтэй зүйлс:
-Хайч
-Зүү
-Хөмсөг зулгаагч
-Шохой эсвэл саван
-БАГА ЗЭРЭГ БҮТЭЭЛЧ БАЙХ
 
1. Шохойгоор яг хаана уранхай болгохоо хөндлөн 2 зураасаар тэмдэглэнэ
2. Тэмдэглэсэн газраа хайчлана. 2 см зайтай хайчилвал байвал танд амар
3. Зүүгээр хайчласан хэсгийн утсыг сөргөөгөөд бүх босоо утаснуудыг ширхэг ширхэгээр нь хөмсөг зулгаагчаар татаж авна
Бичлэг:
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл