Арилжааны маргаанаас урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх олон улсын байгууллагаас зохион байгуулдаг “Дэлхийн IP 50” форум ойрын үед Бээжин хотноо болно.
Форумд ЮНЕСКО-гийн ерөнхий захирал, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирал зэрэг олон улсын байгууллагын тэргүүн нар оролцож, салбарын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчидтэй хамтран олон улсын оюуны өмчийн салбарын халуун, хүндрэлтэй асуудлууд, олон улсын оюуны өмчийн сүүлийн үеийн чиг хандлагын талаар гүнзгий хэлэлцүүлэг, солилцоо хийх болно. Форумыг санаачлагчдын нэг болох БНХАУ-ын Ардын их сургуулийн Оюуны өмчийн сургуулийн декан профессор Лю Чунтиан хэлэхдээ:
- Энэхүү форум нь олон улсын оюуны өмчийн илүү нээлттэй, хүртээмжтэй, шударга шинэ дэг журам тогтооход дэмжлэг үзүүлэх, оюуны өмчийн талаарх маргаанаас урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх үйл ажиллагааг дэлхий дахинд ахиулах зорилготой юм.
